Шоколадны тухай сонирхолтой баримтууд
Өөрийн эрхгүй дурлам гайхалтай амттай энэ амттанд олон хүн маш ихээр дурладаг. МЭӨ 1750-иад оны эхэн үед хамаарах олдвороос шоколадаар бэлтгэсэн ундааны ул мөр олдож байснаас үзэхэд энэхүү онцгой амттан ямар олон жилийн турш хүн төрөлхтний түүхтэй холбогдож ирсэн нь ойлгомжтой. Шоколадны эрүүл мэндэд тустай шинж чанаруудаас гадна өөр сонирхол татмаар 13 баримт байдгийг энд дэлгэж байна.
1. Хар шоколаданд бусад шоколадтай харьцуулахад какао ихээр, элсэн чихэр багаар агуулагддаг учир цагаан болон сүүтэй шоколаднаас илүү эрүүл гэгддэг.
2. Хар шоколад идэх нь зүрхний өвчин болон цус харвах эрсдлийг 1/3 хувиар бууруулдаг төдийгүй хар шоколаданд агуулагдах антиоксидантууд нь зүрх судасны системд сайн нөлөөтэй. Шоко
3. Секунд тутамд Америкчууд 45 гаруй кг шоколад иддэг.
4. M&Ms 1941 онд бүтээгдсэн нь цэргүүдийг баясгах зориулалтаар хайлдаггүй шоколад бүтээх санаанаас үүдэлтэй.
5. Шоколадны үнэр тайвширлыг өдөөдөг тархины долгионуудыг нэмэгдүүлдэг.
6. Шоколад нь аманд бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг ба шүдний сулралаас хамгаалдаг.
7. Цагаан шоколад нь техникийн хувьд шоколад биш юм. Үүнд какао хатуу болон шингэн аль ч байдлаар агуулагддаггүй.
8. 450 гр шоколад хийхэд 400 орчим ширхэг какаоны үр ордог.
9. Chocolate Chip Cookie буюу шоколадны үйрмэгтэй жигнэмэгийг зохион бүтээгч жороо Nestle Toll House-т зарснаар бүх амьдралынхаа турш хэрэглэх шоколадаар хангагдсан.
10. Нэгдсэн Вант улсын Thorntons plc шоколадны үйлдвэр 5,792 кг жинтэй дэлхийн хамгийн том дөрвөлжин шоколадыг бүтээсэн.
11. Lay’s-ийн сүүтэй шоколаданд дүрсэн төмсний чипс байдаг.
12. Шоколад нь толгой өвдөлтийг үүсгэх нь бий. Толгой таллаж өвдөх болон толгойны архаг өвчтэй хүмүүс шоколад хэтрүүлэн хэрэглэхгүй байх нь зүйтэй.
13. Шоколад нь кофейн болон элсэн чихэр ихээр агуулдаг учир шоколадан бүтээгдэхүүнүүд нь хүүхдэд анхаарал төвлөрөхгүй, хэт идэвхтэй байх эмгэгийг үүсгэдэг.
URL: