Сар шинийн анхны барилдаан болж өнгөрлөө

 

Билгийн тооллын XVII жарны “галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн цувралын эхний барилдаан бямба гарагт болж сумын заан С.Очирбат түрүүллээ.

091a21dd90b38e7f6aac3c7d2c594d9f_L

Сар шинийн баярт зориулсан Таравлин хийдийн нэрэмжит сумын цолтон залуу бөхийн барилдаанд Өвөрхангайн Х.Энхчулуун, С.Төмөрбаатар, Б.Мөнх-Өрнөх, Архангайн Г.Биндэръяа, Завханы Д.Батхүрэл, Увснуурын Н.Ширчинхүү, Б.Алтангэрэл, Хантайширын Г.Батмөнх, Дарханы С.Очирбат, Хөвсгөлийн Г.Балжинням, Таванханы Х.Жанболат нарын сумын шилдэг заанууд тэргүүлсэн сумын цолтой болон залуу 448 бөх хүчээ сорин барилдлаа.

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харъяат, “Цайдам-Ургац” компанийн бөх, сумын заан С.Очирбат энэ барилдаанд түрүүлсэн бол Өвөрхангай аймгийн Богд сумын харъяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, сумын заан Х.Энхчулуун үзүүрлэв.


URL:

Сэтгэгдэл бичих