ЭРХҮҮД ОЧСОН МОНГОЛ ИРГЭДИЙГ ОРОСЫН РЕЦЕДИВҮҮД ТӨМӨР ЧИНГЭЛЭГТ ТҮГЖИН МӨНГӨ НЭХЭЖ БАЙГААД БАРИГДЛАА

856ОХУ болон Монгол улсын хооронд визгүй болсоноор хоёр орны иргэд хоорондоо саадгүй зорчих боломжтой болсон  билээ.

Гэвч энэхүү визгүй болсоныг дагаад Хойд хөршөөс гэмт хэргийн бүлэглэл, хар тамхи, мансууруулах бодисын наймаа, хуурамч валют их хэмжээгээр орж ирж болзошгүй сөрөг тал байгаа талаар ч тухайн үед яригдаж л байлаа. Үүнийг нотлох мэт саяхан Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төрийн банкинд ОХУ-ын иргэн О. Г гэгч согтуурсан үедээ хуурамч 7000 рубль солиулах гэж байгаад саатуулагдсан хэрэг гарсан билээ.

Энэ хэргийн дараа манай улсад ОХУ-аас их  хэмжээний  хуурамч рубль хилээр оруулж ирсэн байж болзошгүй талаар цагдаагийн байгууллагаас анхааруулсан юм. Угаасаа ОХУ-ын хууль хяналтынхан өөрсдөө хуурамч рублийн гүйлгээг бүрэн зогсоож чадахгүй байгаа бөгөөд хоёр улсын хооронд визгүй зорчдог болсноор гэмт этгээдүүд манай улсад хуурамч рублийн гүйлгээгээ шилжүүлсэн байж болзошгүй шинж тэмдэг ч анзаарагдаж байгаа юмсанж.

Түүнчлэн манай улсын иргэд Улаан-Үд, Эрхүү хотын хар захыг зорьж, арилжаа наймаа хийх явдал эрс ихэсч, өмнө нь манай улсаас өдөртөө хилээр 150-400 хүн л гардаг байсан бол визгүй болсоноос хойш 1500-2500 хүн хойшоо хил гарах болсон байна. Харин энэ үед Оросын эрүүгийнхэн хөдөлгөөнд орж, Монголоос ирсэн баян наймаачдыг айлган сүрдүүлж, мөнгө салгах зорилготой бүлэглэлүүд ч гарч ирсэн ажээ. Шинэ оны өмнөхөн манай улсын иргэн Т., Б., Ц. нарын гурван иргэн ОХУ-ын Эрхүү хотын хар зах дээр очиж водка архи болон конъяк, орос шампанск их хэмжээгээр худалдаж авахаар хэд хэдэн  хүнтэй  тохирсон байна. Гэвч тохирсон этгээдүүд нь тэднийг мэхлэн дагуулж яван, Эрхүү хотын захад орших төмөр чингэлэгт түгжээд, “ар гэр, найз нөхөдтэйгөө даруйхан холбоо барьж, 150 мянган доллар авчруулбал барьцаанаас гаргана” гэж тулгажээ. Тэднийг ийнхүү  мэхлэгдэн барьцаалагдаад  ар гэрийнхэнтэйгээ холбоо барихаар оролдож байх үед, хар зах дээрээс хэсэг монголчууд сэжиг бүхий гэмт этгээдүүдийг даган хамт явахыг анзаарсан нэгэн буриад эр тэр даруй машиных нь дугаараар оросын цагдаа нарт мэдээлэл өгсен байна. Ийнхүү машиных нь дугаараар мөрдсөн Оросын тусгай анги болох ОМОН-ыхан монголчуудыг хөлдүү контейнерт түгжигдээд, зургаан цаг хоригдож байхад нь дайран орж суллаад, гэмт этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчилжээ. Монголчуудыг барьцаалсан гэмт хэрэгтнүүд нь эрүүгийн рецедив гэмт хэрэгтнүүд байсан бөгөөд нэг нь Чеченийн дайнд оролцож, өөрөө барьцаанд орж явсан “Хар” Коля хэмээх алдартай гэмт хэрэгтэн байсан аж.

Энэхүү гэмт хэрэг нь хойшоо ОХУ-руу гарахдаа монголчуудыг хоорондоо байнга нягт холбоотой, анхаарал болгоомж, сэрэмжтэй явахыг сануулж байгаа юм. Анх 1990 оны эхээр хоёр улсын хооронд ганзагын наймаа ид цэцэглэж байх үед, монголчууд хойшоо гэнэ сэрэггүй гараад оросуудтай хуйвалдсан нутаг нэгтнүүдийнхээ олз болж, хамаг байдгаа алдаж, тэр байтугаа амь насаараа хохирч байсан гашуун түүх ч эдүгээ давтагдаж мэдэхээр байна. Хоёр улсын хооронд визгүй болсноос хойш манай улсын иргэдийн эсрэг оросын гэмт бүлгүүдийн зүгээс хийсэн хамгийн том халдлага ийнхүү сайн санаат, сонор сэрэмжтэй буриад эрийн ачаар бүтэлгүйтжээ.

 

НОЦТОЙ МЭДЭЭ


URL:

Нэр: balbar Огноо: 21 January 2015

Тэгнээ тэгнэ хил чөлөөтэй боллоо гэмт хэрэг гаарнаа гэж

Нэр: Монгол эр Огноо: 8 March 2015

Энэ Буриад эр бол Жинхэнэ Монгол эрийн удам мөн байна. Барьцаалагдсан 3 нөхөрт бүх насаар нь тусалж дэмжиж явах хэрэгтэй. Та нарыг тэр барьцаалсан оросууд чинь Мөнгө өгсөн ч өгөөгүй ч Гол руу хаях байсан.

Нэр: Монгол эр Огноо: 8 March 2015

Энэ Буриад эр бол Жинхэнэ Монгол эрийн удам мөн байна. Барьцаалагдсан 3 нөхөр тэр Буриад эрд бүх насаар нь тусалж дэмжиж явах хэрэгтэй. Та нарыг тэр барьцаалсан оросууд чинь Мөнгө өгсөн ч өгөөгүй ч Гол руу хаях байсан.

Нэр: монгол Огноо: 25 April 2015

Энэ бол монголчууд бие биенээ дэмжиж байвал ялагдашгүй болох нь харагдлаа Баярлалаа Бидэнд үндэсний үзэл маш чухал Үндэсэрхэг биш шүү

Сэтгэгдэл бичих