АН-ЫН ФРАКЦУУД ҮЗХ-гоо авахаар өрсөлдөж эхэллээ

156АН-ын төлөөллийн төв байгууллага нь Үндэсний зөвлөлдөх хороо (ҮЗХ). 228 суудалтай энэ бүтцээрээ тус нам бүх томоохон шийдвэрээ гаргадаг. Засагт хамтрах, УИХ-д нэр дэвшүүлэх, намын даргаа өөрчлөх зэрэг улс төрийн бүхий л том шийдвэрийг нь энэ бүтцээр хэлэлцдэг гэсэн үг. Тиймээс ч АН-ын ҮЗХ-нд аль фракц олонхи байна, түүнээс хамаарч АН-ын шийдвэр гарах нь олонтаа. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Монгол Улсын Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг  нэр  дэвшүүлэх УИХ дахь бүлгийн шийдвэрээ АН-ын ҮЗХ нь өөрчилж чадсан нь фракцуудын суудлын харьцаатай холбоотой.

Эрх баригч АН-ын дүрмээр бол ҮЗХ-ны суудлын гуравны нэгд нь жил бүр ротац явуулах ёстой. Гэвч намын төлөөллийн төв байгууллагадаа цус сэлбэх дүрмийн энэ заалт нь сүүлийн хэдэн жил огт хэрэгжээгүй. Энэ нь нэг талаас УИХ-аар хэлэлцэхээр хүлээгдэж буй Улс төрийн намуудын тухай хуультай холбоотой. Өөрөөр хэлбэл, хуулийн өөрчлөлтөөр намуудын дотоод зохион байгуулалт хөндөгдөх учраас ҮЗХ-ны бүрэлдэхүүнд яаран өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэнтэй холбоотой байв. Харин нөгөө талдаа АН-ын өмнөх удирдлагууд ҮЗХ-ны бүрэлдэхүүн буюу фракцуудын хүчний харьцааг барьж байх гэсэн бодолтой байсан байж болох юм. Ямар боловч энэ хоёр шалтгаанаар АН-ын ҮЗХ-нд
цус сэлбээгүй уджээ.

Харин өнгөрсөн долоо хоногт намын шинэ удирдлагууд ҮЗХ-нд нөхөн сонгууль зарлаж, нэр дэвших ажиллагааг эхлүүлсэн байна. Төрийн албанд шилжсэн болон орон гарсан ҮЗХ-ны нийт 47 суудалд нөхөн сонгууль явуулах бөгөөд 114 хүн нэрээ дэвшүүлээд байгаа юм байна. Мэдээж энэ сонгуулийн дүнгээс хамаарч АН-ын ҮЗХ дахь фракцуудын хүчний харьцаа өөрчлөгдөнө. Эрх мэдэл ч дагаж нэг фракцаас нөгөөд шилжинэ.

Одоо бол АН-ын дарга нь “Шонхор” фракцын З.Энхболд боловч “Алтан гадас” фракц ҮЗХ-нд олонхийг бүрдүүлдэг. Тэд    ҮЗХ-нд 80 гаруй суудалтай гэсэн фракцуудынх ньтооцоо байдаг юм билээ. Харин тэдний араас “Нэг ардчилал”, “Шонхор”, МҮДН, МоАХ гээд фракцууд нь суудлын тоогоороо удаалдаг. Иймээс энэ удаагийн нөхөн сонгуулиар аль фракц нь илүү ажиллаж, 47 суудлын олонхийг авахаас хамаарч АН-ын эрх мэдэл аль фракцид шилжих нь шийдэгдэх юм.
Нөхөн сонгуулийн хувьд аймаг, дүүрэг гээд анхан шатандаа өрсөлдөж, нууц санал хураалтаар нэр дэвшигчид сонгогддог. Эдгээр ялсан хүмүүсээ АН энэ удаад ирэх 26-ны өдрөөс өмнө Дотоод сонгуулийн хороон дээрээ бүртгэх юм байна. Нэгэнт анхан шатандаа ялалт байгуулж сонгогдсон нэр дэвшигчийн хувьд Дотоод сонгуулийн хорооноос нэрийг нь оруулж, ҮЗХ-ны хуралдаанаар батламжлуулахад л хангалттай ажээ.

АН-ын хувьд ҮЗХ-ны ээлжит хуралдаанаа гуравдугаар сард зарлан явуулах сурагтай байгаа. Энэ хурлын үеэр нөхөн сонгуулийн дүнг эцэслэж, ҮЗХ-ны 47 шинэ гишүүн тодорхой болно. Мэдээж сонгууль болоход жил хагасын хугацаа үлдчихсэн энэ үед ҮЗХ-нд гишүүнээр элсэнэ гэдэг, мөн фракц нь олонхи болно гэдэг маш олон давуу талыг бий болгоно. Нэлээд цаадахыг харж яривал УИХ-д нэр дэвшүүлэх фракцуудын хүчний харьцаа чухаг Хамгийн наад талын чухал шийдвзф бол АН-ын генсекийг сонгох явга-юм. Одоогоор Л.Эрхэмбаяр АН-ыи ерөнхий нарийн бичгийн даргын үүргмйг гүйцэтгэж байгаа ч ҮЗХ-ны ээлжит хуралдаанаар жинхэнэ генсекийг сонгох учиртай. Өөрөөр хэлбэл, ҮЗХ-ны шинэ бүрэлдэхүүний шийдэх эхний асуудал нь АН-ын дараагийн генсекийн томилгоо. Иймээс ч фракцууд энэ удаагийн ҮЗХ-ны нөхөн сонгуульд ихээхэн ач холбогдол өгч байгаа аж.

Тухайлбал, АН-ын дарга З.Энхболдын тэргүүлдэг “Шонхор” фракц л , гэхэд УИХ-ын гишүүн Д.Батцогтыг Ховдоос, Д.Арвинг Баянзүрх дүүрэгт нэр дэвшүүлсэн байна. Мөн Хууль зүйн сайд Д.Дорлигжав Увсаас ҮЗХ-нд нэр дэвшжээ. Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр. аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн нар Увсаас ҮЗХ-нд нэр дэвшиж байгаа ажээ. Мөн Баянгол дүүргээс хэдэн жилийн өмнө “шахагдсан” УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Нэг ардчилал”-ыг төлөөлөн Төв аймгаас, УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг МҮДН-ыг төлөөлөн Өвөрхангай аймгаас ҮЗХ-нд нэр дэвшиж байгаа юм байна. Дундговиас ҮЗХ-нд гишүүн Б.Наранхүү, Ж.Наранцацралт агсны хүү Соёмбо нар нэрээ дэвшүүлжээ. Мөн Ховдын Засаг дарга Д.Цэвээнравдан, Говь-Алтайн Засаг дарга О.Амгаланбаатар Сүхбаатарын Засаг дарга Ж.Батсуурь нар тус тусын аймгаасаа ҮЗХ-нд нз: дэвшсэн байна. Энэ мэтээр ҮЗХ-ны нөхөн сонгууль үргэлжилж фракцуудын өрсөлдөөн эхэллээ.

 

 
Ч.ГАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Нэр: Зочин Огноо: 10 February 2015

МАНАН-д төр барих сонирхол алга гэдэг нь маш олон баримтаар нотлогдсон зүйл. Харин эдэнд харийхантай нийлж их баяжих сонирхол л байна. Үүний учир урд нь монгол алтаараа тэтгэсэн Бороогоулд гэж алдартай луйварчдаа дахин дэмжээд “Гацуурт”-ыг ухах гэж байгаагаар батлагдаж байна.

Сэтгэгдэл бичих