О.Баасанхүү гишүүн Засгийн газарт шаардлага хүргүүлнэ

baasanhuuУлсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгын асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэв. Тэрбээр “Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий олон улсын жишигт нийцсэн үйлчилгээтэй байхаар төлөвлөсөн. Үүний дагуу бүх ажил явагдаж байсан ч Засгийн газрын шийдвэрийн улмаас зориулалтыг нь өөрчилсөн. Гэхдээ тус барилгыг зориулалтын дагуу ашиглахаар болоод байгаа. Улсын Их Хурал 2015 оны төсвийн тодотгол хэлэлцэж буй энэ үед тус барилгыг эмнэлгийн зориулалтаар тохижуулж, ашиглалтад оруулахад шаардагдах зардал төсвийг Монгол Улсын 2015 оны төсөвт оруулах асуудлыг Засгийн газраас өргөн барих ёстой. Энэ шаардлагыг өнөөдөр Ерөнхий сайдад өргөн барина” гэв.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглалтад оруулвал 3, 4 шатлалын эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх 250 ортой эмнэлэгтэй болох боломж бий. Түүнчлэн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий оношлогооны төвтэй болж, жилд 2000-3000 хүнд яаралтай тусламж үзүүлж, найман өрөө бүхий мэс заслын төв нь 1000-2500 хүнд үйлчилж, 100.000-200.000 хүнд нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болно гэдэг тооцоог мэргэжлийн хүмүүс гаргаж өгсөн хэмээн сэтгүүлчдэд танилцуулсан юм.



URL:

Сэтгэгдэл бичих