Э.Бат-Үүлийн орлогч нар цалингүй, Л.Гантөмөр зөвлөхгүй ажиллана
Төсвийн тухай хууль өчигдрөөс хэрэгжиж яам, агентлаг, газар, аймаг нийслэлийн дарга дэд дарга, орлогч, зөвлөхгүйгээр төрийн ажлыг үргэлжлүүлэхээр болов. Хуулийн хүрээнд урсгал зардлыг 2.960.4 сая төгрөгөөр хэмнэх тооцоотойгоор 345 хүнийг цомхотгохоор заасан юм. Ингэхдээ аймаг, сум, дүүргийн Засаг дарга нар нэг орлогчтой, орон тооны зөвлөхгүй байна. Нийслэлийн Засаг даргыг хоёр орлогчтой байж болно гэж заасан байв.
Үүний дагуу Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл зургаан орлогчоосоо хэнийг нь үлдээх бол гэсэн таамаг нийслэлийнхний дунд байсан ч тэрээр алийг нь ч гомдоохгүйгээр албаа үргэлжлүүлэхийг санал болгожээ. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүл Төсвийн тухай хуулийг “зөрчиж” зургаан орлогчоо авч үлдээд улсын төсвөөс нэг ч төгрөгийн цалингүйгээр ажиллуулах юм байх.
Үүрэг, хариуцлагын хувьд өөрчлөгдөөгүй гэж буй ч цалингүй буюу “орон тооны бус” хүмүүсийн гаргасан тушаал, шийдвэр хүчин төгөлдөр байх уу, эргээд хариуцлага хүлээх үү гэдэг эргэлзээ төрүүлэхээр юм. Улс даяар 300 гаруй хүнийг цомхотгож байгаа шалтгаан төсөв хэмнэх гэдэг нь тодорхой. Тэгвэл Э.Бат-Үүлийн орлогчид улсын төсвөөс цалинжихгүй ч төсөл, хөтөлбөрөөр цалинжиж болох Тогтоолын төслийг өргөн барьсан тухай өчигдөр хотын захирагч албаныхандаа дуулгажээ.
Орлогчид нийслэлийн Захирагчийн ажлын албанд байрладаг өрөө тасалгаа нь хэвээрээ. Цалингүйгээс биш машин унаа зэрэг хэрэглээ нь танагдсан эсэх нь тодорхойгүй. Хэрэглэж буй цай, цааснаас эхлээд төсвийн мөнгөөр авсан эд юмсыг албандаа ашиглаж л таараа. Зургаан хүн цалингүй боллоо гээд төсвийн мөнгөөр тохижуулсан өрөөнд орж, сандал, ширээг ашиглаж, цай ууж, цаас хэрэглэж л таараа шүү дээ. Ийм хачирхалтай шийдвэрийг олон хүн ойлгохгүй байгаагаа цахим ертөнцөд нэлээд шуугив.
Уг нь төсөл хөтөлбөрийн ашиг, орлого ч төсөвт орж л байвал улсын эдийн засагт тустай. Гэтэл хотын даргын шийдвэр төсвөө ил биш далдуур ашиглахаар болчихсон юм биш биз. Ямартаа ч Э.Бат-Үүл дарга нийслэл, дүүргийн орлогч, зөвлөхүүдийн 186 орон тоог цомхотгосон ч тэдгээр хүмүүсийг өөр ажилд хөрвүүлэн ажиллуулж хоёр тэрбум төгрөг хэмнэх тооцоо гаргасан гэнэ.
Э.Бат-Үүл даргын шийдвэрээр эхэлсэн Төсвийн тухай хуульд бусад яам, агентлаг, газрууд хэрхэн хандсан бол. Өчигдрийн байдлаар хэд, хэдэн байгууллагаас энэ тухай лавлахад цомхотгоод албан ёсных болгосон шийдвэрүүдийг олонх нь гаргаагүй байлаа. БСШУ-ы сайд Л.Гантөмөр өмнө нь хэд, хэдэн зөвлөхтэй байсан ч одоо зөвлөхгүй ажиллах болжээ. Харин Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба орон тооны бус зөвлөхүүд авч ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Батлан хамгаалахын сайдын хувьд ч тэр орон тооны бус зөвлөхтэй ажиллахыг чухалчилж байгаа сурагтай. Харин зөвлөхүүд нь төсвөөс цалинжихгүй гэнэ.
Түүнчлэн агентлагуудын хувьд ШӨХТГ-ын шинэ дарга хэн байх нь тодорхойгүй байгаагаас хуулийн хэрэгжилт түр хойшилж буй мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, шинэ дарга томилогдсоны дараа дэд дарга нарыг цомхотгох бололтой. Түүнчлэн мэргэжлийн хяналт, онцгой байдал, прокурор, цагдаагийн байгууллагуудад цомхотголын сураг ч алга.
Б.Энх
Зууны мэдээ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
hahuuli sain avdag bolood tsalingui ajillana gesen ug uu
Tsalingiin hereg bhgui burzaidag ajil bh ni yaaj salhaw
БАТСҮХ ГЭЖ ДУНД СУРГУУЛЬД БАЙХДАА ХӨДӨӨГҮҮР УСНЫ ТУХАЙ ЛЕКЦ УНШИХААС ӨӨР СУРГАЛТЫН ТАЛААР ЯМАР Ч МЭДЛЭГГҮЙ ЯВСАН ЗАЛЬТАЙ АВГАЙ ӨВГӨН НЯНДАГ ДОКТОРЫН НУУЦ АМРАГ ЯВСНЫХАА ХҮЧИНД САЙДЫГ ХУЛХИДАЖ ЗӨВЛӨХ НЬ БОЛЖ ШОУ ХИЙЖ ОВОО МӨНГӨ ЦОХИСОН
ХҮҮШ БАТСҮХ ГЭЖ ЗӨВЛӨХ БИЙ Ш ДЭЭ … АЛБАН ТУШААЛЫНХАА НЭРИЙГ ӨӨРЧЛӨӨД СУУЖ БАЙГАА ЮМ УУ