Монголын талаар мэдэх ёстой зургаан зүйл
ЛОНДОН. /TheWorldFolio/. Гадаад хөрөнгө оруулалтын хувьд Азийн Швейцарь болсон Монгол ашигт малтмалын нөөц ихтэй боловч эдийн засгийн өсөлт нь удааширчээ.
Газар нутгийн 80 орчим хувь нь хүний гар хүрээгүй бөгөөд улс орны хэрэгцээг хангах, боловсролыг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэх, нийгмийн хөтөлбөрийг дэмжих зэрэг эдийн засгийн олон салбарын хөгжих боломжийг уул уурхайн орлого нь олгодог.
“Оюутолгой” нь Монголын түүхэн дэх хамгийн том санхүүжилт орсон уурхай бөгөөд хэтдээ Монголын ДНБ-ий 30 гаруй хувийг бүрдүүлэх юм.
Монгол Улс нь бүс нутгийнхаа ардчиллын загвар, олон улсын энхийг сахиулагч билээ. Монголын зэвсэгт хүчин Өмнөд Суданд НҮБ-ын ажиллагаанд, тэрчлэн Энхтайвны төлөө түншлэлийн хүрээнд Афганистанд НАТО-гийн хөтөлбөрт оролцдог.
Ложистикийн асар их давуу талтай хоёр их гүрний хоорондох холбоос болсон Монгол Улс өөрийгөө Ази тивийн хөрөнгө оруулалтын гарц гэж өргөмжилдөг.
Улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах хөрөнгө оруулалтыг нэн даруй татахын тулд Монголын Засгийн газар гадаад хөрөнгө оруулалтын хуулиа эргэн авч үзэж, хөрөнгө оруулалтын шинэ хуулийг 2013 оны 10 дугаар сарын 3-нд парламентаараа батлуулсан.
Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлын тухай гэрээнд Монгол Улс Нью-Йорк хотод саяхан гарын үсэг зурсан билээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: