Төрөл бүрийн онигоонууд

Making a point emoticon

Нэгэн гэр бүл үдийн хоолоо идэж суух зуур бага хүү нь:
-Ааваа бодит байдал ба боломж хоёрын ялгаа юу юм бэ? гэж асуужээ.
Аав нь эхнэрлүүгээ хараад:
-Чамд 1 сая доллар өгвөл чи Жорж Клунитэй унтах уу? гэхэд хүүгийн ээж:
-Хэрвээ тийм боломж гарвал алдахгүй шүү гэж гэнэ.
Аав нь өсвөр насны охинруугаа хараад:
-Чамд 1 сая доллар өгвөл чи Бред Питтэй унтах уу? гэхэд охин нь:
-Тэгэлгүйдээ. Тэр чинь миний мөрөөдлийн залуу гэжээ.
Тэгэхэд аав нь том хүүгээсээ:
-Хэрвээ чамд 1 сая доллар өгвөл чи Том Крузийн өвөрт орох уу? гэж асуужээ. Том хүү нь:
-Яагаад болохгүй гэж? Тийм их хэмжээний мөнгөөр юу хийж болохыг та төсөөлөөд үз л дээ. Тиймээ, би унтана.
Ингэж хэлэхийг нь дуулаад аав нь бага хүүдээ тайлбарлаж байна гэнэ.
-За харав уу, хүү минь. Боломжоор бол бид хоёр саятнуудын дэргэд сууж байгаа юм. Харин бодит байдал дээр бол 2 янхан, 1 гомо залуутай хамт байна.

****

Эгчээ…Энэ хуушуурны мах хазаад хазаад алга байна ш дээ?
-Алив дахиад нэг хаз даа?
-Хазлаа бас л алга л байна даа.
Өө чи хэтрүүлээд хазчихсан байна ш дээ…

****

Монгол хэлэнд биеэс гардаг зүйлс “с” үсгээр төгссөн байх юм. Шүлс, нус, нулимс, цус, хөлс, баас, шээс, унгас гэх мэт.

****

Ангела Меркель Барак Обама руу утасдав:
- Нэг сайн, нэг муу мэдээ байна.
- Сайн мэдээг эхлээд хэл дээ:
- Крым буцаад Украйны бүрэлдхүүнд орсон.
- Өө ашгүй дээ, муу мэдээ нь:
-Украйн Оросын бүрэлдхүүнд орчихлоо.

****

2050 он :
- Эмээ, та залуу насныхаа алдартай ардын дуунаас дуулаад өгөөч.
- Оп опаа ганнам стайл! Оп, Оп, Оп!

****

Эрт урьдын цагт 7 уулын цаана нэгэн хаан амьдарч байжээ. Нэг өглөө хаан ордныхоо үүдэнд гарч зогсоод: -Пиздаа! Бүх юмнаасаа ямар хол юм бэ?

****

Жийп гэж өөр машин хүрч очихооргүй бэрх газар очиж шаварт суудаг машиныг хэлнэ

****

Нэг хүүхэн найзууддаа сургамж хэлж байна.
-Ер нь эмэгтэй хүн загварын тэмцээний шоуг нөхөртөйгөө хамт очиж үзмээргүй юм билээ. Саяхан би нөхөртөйгөө нэг загварын шоу үзсэн чинь би шинэ хувцас мөрөөддөг болоод, харин нөхөр маань шинэ эхнэр мөрөөддөг болчихлоо

****

Би энэ муусайн дарга нарыг бидний татварын мөнгөөр гадаад явж байгаад нь дургүйцээгүй л дээ. Харин эргэж ирнэ гэхээр нь үнэнхүү дургүй хүрээд байгаа юм даа…

****

Тракторт шүргүүлсэн Лексусын эзэн уурсан торцоовоо барин гүйн очтол дотор нь аймаар бакь эр сууж байсанд бантсандаа:
-Хөгшөөн 17-гийн түлхүүр байна уу ? гэтэл:
-Алгаа, 42 хүртэл бол би гараараа л чангалчдын шдээ…

****

Гэр бүлийн товчоон дээр хоёр хос батлуулахаар очжээ.
- Уучлаарай. Манайд согтуу хүн бүртгэдэггүй. Сүйт бүсгүй нь:
- Үгүй ээ. Та батлаад өгчихөөч дээ. Энэ нэг юм чинь эрүүлдээ бол ирэхгүй гээд байгаа юмаа.

****

Модон дээр сийлсэн Б+Ц=Lovе гэх мэтийг хараад би ямар романтик юм гэж ердөөсөө боддоггүй. Харин болзоондоо хутга хармаалж явдаг ямар гаж гарууд вэ гэж боддог шүү

****

-За амаа ангай. А гэж хэл.
-Эй
-А гэж байхад даа
-Эй
-Чи чинь хэддүгээр анги төгссөн хүүхэд вэ, айн?
-Англид бага сургуулиа төгссөн ш дээ…

****

-Чамайг яг “чи мөн” гэдгийг мөнгө авч байж баталж өгдөг хүнийг нотариатч гэнэ.

****

- Таныг нөхөр/найз залуу/хайрт чинь хуурвал, та ямар реакц үзүүлэх вэ?
- Юу? Бүгд нэг зэрэг үү?!!

****

Анчид гахай гэж андуураад эрхэм гишүүнийг буудсан байна гэсэн мэдээний залруулга: Үнэн хэрэгтээ, эрхэм гишүүнийг гэж андуураад гахайг буудсан гэнэ ээ…

****

Үүрээр халамцуу орж ирсэн нөхөртөө эхнэр нь:
-Ногоорсон хог минь чамайг хүлээгээд шөнөжин цурам ч хийж чадсангүй өнжлөө ш дээ?
-Юун сүртэй юм. Тэгээд юу гэж?
Би ч бас унтаагүй л явна даг.

****

-Монголын вампируудын холбооны утас хаягийг авъя
- За уучлаарай вампируудын холбоо гэж байхгүй байна
- Бишээ банкируудын холбоо гээд байхад даа


URL:

Сэтгэгдэл бичих