Экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эгэм нь хоёр хугарсан байжээ

48f2765e3699499eoriginal

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 11-р сарын 23-нд  осолд орж, тэр өдөртөө БНСУ-ыг зорьсон билээ. Ослын дараа монголын эмч нар үзээд эгэмний яс хугарсан, нуруу, тархинд гэмтэл авсан байж мэднэ нарийн шинжилгээ өгөх шаардлагатай, цаг алдалгүй хагалгаанд орох хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгсөн гэдэг.

Өмнө нь хөлөө гэмтээхдээ очиж эмчлүүлж байсан эмнэлэгтээ хэвтсэн байна. Эгэмний яс нь хоёр хугарсан гэж онош тавьжээ. Бас тархи, нугас,нуруунд нь  нарийн шинжилгээ хийсэн бөгөөд ноцтой гэмтэл илрээгүй гэнэ.

Тиймээс эгэмнийхээ хугарсан ясыг эдгээх эмчилгээ хийлгээд шинэ оноос өмнө эх орондоо буцаж ирэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Удирдаж байсан Засгийн газар нь огцорсон, намын даргын ажлаа хүлээлгэж өгсөн гээд амарч, ЖААН ЖИМС амралтынхаа ойролцоо мотоцикль унаж яваад осолд орж гэмтсэн юм.


URL:

Нэр: muuhai Огноо: 27 November 2014

согтуу явсан юмуу.

Сэтгэгдэл бичих