Дэлхийн тэрбумтнуудын эгнээнд монгол хүн оржээ
Сингапурт төвтэй WealthX компани, Швейцарийн UBS корпораци хамтран 2014 оны Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг гаргажээ. 2014 онд 2,325 тэрбумтан тоологдсон нь түүхэн дээд амжилт боллоо. 2013 оноос 7 хувь нэмэгдсэн үзүүлэлт юм. Дэлхийн тэрбумтнуудын нийт хөрөнгийн хэмжээ 7.3 их наяд ам.доллар буюу өнгөрсөн жилээс 12 хувь өсчээ. Тэрбумтнуудын 63 хувь нь хувийн (private) компаниас хөрөнгөжсөн ба 81 хувь нь өөрөө баялгаа бий болгосон байна. WealthX-ын таамаглаж байгаагаар 2020 онд дэлхийн тэрбумтнуудын тоо 3,800 хүрэх ажээ. Харин энэ жил анх удаа хоёр Монгол хүн дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад орсон байна. Тэдний нийт хөрөнгийн хэмжээ 4 тэрбум доллар.
Азийн бүсийн тэрбумтнуудыг улс тус бүрээр эрэмбэлж харууллаа.
хятад-190/нийт хөрөнгө 440 тэрбум $/
энэтхэг-100/нийт хөрөнгө 175 тэрбум $/
хонг конг-82/нийт хөрөнгө 343 тэрбум $/
япон-33/нийт хөрөнгө 92 тэрбум $/
сингапур-32 /нийт хөрөнгө 65 тэрбум $/
тайвань-29/нийт хөрнөгө 57 тэрбум $/
өмнөд солонгос-21/нийт хөрөнгө 50 тэрбум $/
индонези-19/нийт хөрөнгө 45 тэрбум $/
тайланд-17/нийт хөрөнгө 50 тэрбум $/
филлипин-13/нийт хөрөнгө 32 тэрбум $/
малайз-12/нийт хөрөнгө 38 тэрбум $/
казахстан-5/нийт хөрөнгө 12 тэрбум $/
монгол-2/нийт хөрөнгө 4 тэрбум $/
вьетнам-2/нийт хөрөнгө 3 тэрбум $/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
/áàÿðëàõ þì áèø. óëñ íü ñ¿éðýõ ãýæ áàéõàä.