28 дах Ерөнхий сайд 16 настнуудтай уулзана
Монгол бахархлын өдөр, Их Эзэн Чингис Хааны мэндэлсэн өдөр Төрийн ордны Их танхимд 16 настнууд иргэний үнэмлэхээ гардан авах “Иргэний андгай өргөх ёслол” зохион байгуулагдах гэж байна. Энэхүү ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 12 дах жилдээ уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд МУ-ын 28 дах Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү ёслолд оролцон амьдралдaa анхны алхмаа хийж, хүүхэд гэсэн нэрнээс залуу гэсэн нэрлүү шилжин орж байгаа 16 настнууддаа баяр хүргэн иргэний үнэмлэхийг нь гардуулан өгөх юм байна.
Монголын Залуучуудын Холбоо 11-р сарыг улс орон даяар “16 настнуудын сар” болгон зарлаж, сарын турш 16 настнуудаа завгүй байлгасан бөгөөд компани байгууллагатай танилцах, лекц сургалт зохион байгуулсан юм. Мөрөөдлөө зорилго болгох арга замаа олж, дараа дурсахад хамгийн дурсамжтай цаг хугацаа болон өнгөрч, өөр хоорондоо танилцан найзлах, дурсамж дүүрэн өдрүүд болж өнгөрснийг 16 настнууд дурсан ярьж байна. Энэ 11-р сарын хамгийн том арга хэмжээ 850 16 настнууд оролцсон “Иргэний андгай өргөх ёслол” Ням гарагийн 15.00 цагт Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдана.
URL: