Ж.Мөнхбат саналаа илэрхийллээ

527-1415668421moo0103

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат яруу найрагч хүн болоод ч тэр үү өөрийн цахим хуудсаар хааяа нэг нөхөрсөг улстөрийн шог хийсэн харагддаг. Тэгвэл энэ удаа тэрбээр дараагийн Ерөнхий сайдад нэр нь яригдаж буй Ч.Сайханбилэгийн зургийг өөрийн твиттер хуудаснаа хийсэн нь олны анхаарлыг татав.

Тус зураг нь Ч.Сайхан­билэгийн 2012 онд нэр дэв­шихдээ гаргасан суртал­чилгааны хуудас бөгөөд дээр нь “Лондон, Хонгконгийг холбосон шилэн кабелийг Монголоор дайруулж мөнгө босгоно. Талх гурилын үнийн өсөлтөөс хамгаалах сан байгуулж үнийн зөрүүг иргэдэд олгоно” гэсэн уриатай байх аж.

Түүний энэ жиргээ нэлээд хүнд хүрсэн бөгөөд дараагийн Ерөнхий сайдын талаарх залуухан нарийн бичгийн даргын болоод МАН-ын төсөөллийг илтгэх шиг.

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих