Дархлаа дэмжих витаминт хүнс хийх арга

76918026_large_4524271_4264676537_4975bf525e_Vitamin_C__dont_forget_to_get_plenty_O-600x600Витаминтай коктейлын жор:
• 1 аяга ус
• 1 хоолны халбага зөгийн бал
• 1 хоолны халбага лемоны шүүс
• 1/2 хоолны халбага нунтаг гаа
Бүх найрлагыг блендэрт хийгээд хольж коктейл болгоно. Энэ чихэрлэг ундаа нь ядарч сульдсан үед эрч хүчийг сэргээж, дархлааг дэмждэг.

Витаминтай амттаны жор:
• 1 аяга хушга
• 1 аяга үзэм
• 1 аяага хатаасан абрикос
• 1 аяга хатаасан хар чавга
• 3 хоолны халбага зөгийн бал
Хоолны процессорт самар жимснүүдээ хийж нухашлана. Дээр нь зөгийн балаа хийж зөөлөртөл нь нухна. Өдөрт 2 хоолны халбагыг идээрэй. Энэ дархлаа сайжруулах амттаныг хүүхдэд өгвөл дуртай нь аргагүй иднэ.

Витаминтай салатны жор:
• 2 киви
• 2 мандарин
• 1 жүрж
• 1 алим
• 1 гадил
• 1 хоолны халбага хэрчсэн хушга
• 2 хоолны халбага тараг, эсвэл цөцгий
Жимснүүдээ хальсалж хэрчээд, бүх найрлагыг хооронд нь хольж таваглана.

Витаминтай цайны жор:
Нохойн хошууны үртэй цай:4 хоолны халбага нухсан нохойн хошууны үрийг 4 аяга усан дээр хийнэ. 15 минут буцалгаж, арван минут хөргөөд олгоно.
Aлимны цай: Хальслалгүй хэрчсэн 3 алимыг 4 аяга буцалж буй усан дээр хийнэ. Зөөлөн гал дээр 5 минут орчим буцалгана. Гал дээрээс аваад 30 минут орчим хөргөөд дээр нь зөгийн бал нэмж тэр өдөртөө ууж дуусгана.
Аньсны цай: 1 хоолны халбага аньсыг халбаганы араар нухаж байгаад дурын цайн дээрээ нэмж ууна.

Дээрх жорууд нь бүгд таны биеийг витаминжуулж, дархлааг дэмжих ба хавар намрын стресс ядаргаанаас хамгаалах шилдэг эмчилгээний хүнс байх болно.


URL:

Сэтгэгдэл бичих