“МҮДН” фракцийнхан Г.Батхүү гишүүний өрөөнд цуглав
УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. МАН-ын 26 гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ чуулганы хуралдаанд оролцож байгаа бол “Шударга ёс” эвслийн Ч.Улаан, Ц.Оюунбаатар нараас бусад нь хуралда иржээ. Харин АН-ынхнаас Д.Ганбат, Д.Ганхуяг, Д.Арвин нар ирээгүй байна. Хуралдаан гишүүдийн хэлэх үгээр үргэлжилж байгаа бөгөөд АН-ынхан танхимыг түр орхин гарсан. Ингэхдээ фракци, фракциараа өрөө өрөөндөө хуралдаж байгаа сурагтай. Тухайлбал, Г.Батхүү гишүүний өрөөнд Б.Гарамгайбаатар, Б.Болор, Ц.Баярсайхан, Д.Зоригт нар цуглаад Н.Алтанхуягийг огцруулах эсэхээ дахин саналаа нэгтгэж байгаа юм байх.
Эх сурвалж: www.polit.mn
URL: