ГОЛОМТ БАНКНЫ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ДАХИН НЭГ ХАРААТ БУС ГИШҮҮНТЭЙ БОЛЛОО

Zurag Голомт банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж, Монголбанкны албан ёсны зөвшөөрлийн дагуу ноён А.Лопез Абеллог Голомт банкны ТУЗ-ийн Хараат бус гишүүнээр томиллоо.

Ингэснээр Голомт банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл зургаан гишүүнтэй болж,  хоёр нь Хараат бус гишүүнээр ажиллах юм.

Ноён А.Лопез Абелло нь Сингапур болон Лондон хотын хөрөнгө оруулалтын тэргүүлэгч банкуудад 20 гаруй жил ажилласан, олон улсад өндрөөр үнэлэгддэг туршлагатай банкируудын нэг бөгөөд эдүгээ Зүүн Өмнөд Ази болон Монгол улсын бизнес эрхлэгч,  хөрөнгө оруулагчдад санхүүгийн зөвлөгөө, мэдээлэл өгдөг хөрөнгө оруулалтын “Turms Advisors” LLP фирмийг үүсгэн байгуулагч, партнераар ажилладаг байна.

Тэрээр 2009 онд Сингапур улсад төвтэй “Turms Advisors” фирмийг үүсгэн байгуулахаасаа өмнө  олон улсад нэр хүнд бүхий Кредит Свисс, Голдмэн Сакс болон Парибас банкуудад бонд болон хөрөнгийн санхүүжилт хариуцсан удирдах түвшний албан тушаалуудыг хашиж байжээ.

Ноён Лопез Абелло нь Испанийн Барселоны Их Сургуулийг Хуульч мэргэжлээр, IESE Бизнесийн сургуулийг Бизнесийн Удирдлагын Магистр цолтойгоор төгссөн бөгөөд “Барселонагийн хуулийн Ассасиоци”-ийн Мэргэшсэн хуульч,  CEFFAS стандартын дагуу Мэргэшсэн Санхүүгийн Судлаач (CFA) зэрэгтэй.

 

ГОЛОМТ БАНКНЫ ТУХАЙ:

Голомт банк нь 1995 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш Монгол улсад  үйл ажиллагаагаа эхлүүлсэн арилжааны хувийн томоохон банкуудын нэг юм.  Голомт банк нь байгууллага болон иргэдийн банкны секторуудад олон улсын болон дотоодын зах зээлд тогтвортой харилцагчидтай, 1800 гаруй ажилчид болон 100 гаруй салбар нэгжтэй Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч банк билээ.


URL: