Б.Билэгтийг ЦЕГ-ын даргаар буцаан томилох шийдвэрийг шүүх гаргалаа

527-1414383496a8afde217f3605e4great

Шинэчлэлийн Засгийн газар ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг ажлаас нь чөлөөлсөн ч тэрээр  ээлжийн амралттай байх үед  шийдвэр гаргасан  хэмээн  хуулийн байгууллагаар шийдүүлэхээр болсон юм.

Тэгвэл дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн 378 тоот тогтоол 2014 оны аравдугаар сарын 16-нд гарчээ.   Уг тогтоолд : “Нэхэмжлэгч Б.Билэгтийн Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 14-ний 258, 2014 оны наймдугаар сарын 28-ны 269 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөн гаргуулах тухай Иргэний хэрэгт шүүх 2014 оны есдүгээр сарын 15-ны 16049 тоот захирамжаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” арга хэмжээ авсан. Энэ захирамжийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэл гомдол гаргажээ. Тус шүүхийн 2014 оны есдүгээр сарын 15-ны 16049 тоот шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.Энэхүү шүүхийг тогтоол нь эцсийн шийдвэр болохыг дурдсугай” гэсэн байна.

Ингэснээр ЦЕГ-ын даргаар Б.Билэгтийг буцаан томилох шаардлагатай болж буй ажээ.

 

Л.Ганзориг


URL:

Сэтгэгдэл бичих