Клозег дуурайвал Питер Биаксангзуала шиг юм болно
Энэтхэгийн хөл бөмбөгийн лигийн тоглолтын үеэр германы нэгэн тоглогч гоол оруулсан баяраа тэмдэглэх гэж байгаад гэмтэл авчээ. Энэ хөлбөмбөгчинг Питер Биаксангзуала гэдэг бөгөөд хагас хамгаалагчийн байрлалд тоглодог юм байна. Тэрбээр мягмар гаригт лигийн тэмцээнд гоол оруулсныхаа дараа сальто эргэх гэж байгаад толгойгоороо хүчтэй савж унажээ. Улмаар эмнэлэгт хүргэгдсэн ч тав хоногийн дараа буюу өнгөрсөн ням гаригт нас барсан байна. Тэрбээр Дэлхийн аваргын мэргэн бууч Клозег дууриах гэж байгаад ийнхүү эмгэнэлт явдал болсон байна.
эх сурвалжийг: uls.mn
URL: