Путиныг ”хутгалсан” эмэгтэйг 5604 еврогоор торгов
“Femen” хөдөлгөөний идэвхтэн Яна Жданова гэдэг эмэгтэй өнгөрсөн зургадугаар сарын 5-ны өдөр Парисын лааны тосон баримлын музейн танхимд орж уламжлал ёсоороо цээж нүцгэлэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины лааны тосон баримлыг сүйтгэсэн юм.
Тэрээр цээжин дээрээ англиар “Путиныг ал” гэсэн уриа бичин дайрчэрхэм ерөнхийлөгчийн баримлын цээжин тус газар нь хурц үзүүртэй зүйлээр хутгалж газар унагасан юм.
Шүүх энэ хэргийг авч үзээд Яна Ждановаг 5604 еврогоор торгохоор шийдвэрлэсэн байна. Үүний 1600 нь танхайрсны төлөө бол 3004 нь баримал сүйтгэсний төлөө, харин 1000 нь сэтгэлзүйн хохирол учруулсны төлөө ногдож байгаа юм байна.
“Femen” хөдөлгөөний хэвлэлийн алба харин “Хүүхэлдэй биш жинхэнэ Путинд халдсан бол энэ торгуулийг төлөхөд бэлэн байна” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: bataar.mn
URL: