Амьдай нарын адил бус тавилан

527-1413168728gansuyhЛ.Гансүх, А.Гансүх гэх амьдаа нар улс төрийн амьдралд хөл тавиад удаж байна. Хоёулаа өндөр албан тушаал хашиж явлаа. Өнөөдөр Л. нь мөрдөнд сууж, харин А. нь сайд болох гээд хувийн PR-аа хийгээд л гүйж явах юм.

Л.Гансүхийн хоригдсон асуудал туйлын бүрхэг. Хэвлэлээс Л.Гансүх гэгч нь Багануурын нүүрсийг Улаанбаатарын гэр хорооллын иргэдэд түгээх “Нүүрс” гэгч хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцадөөрийн халаасанд багагүй мөнгө хийсэн гэдэг буруутан гэж ойлгов. Хар ухаанаар бодоход 200 гаруй мянган төгрөгөөр зарагдаж байсан нүүрсийг 80 мянгар төгрөгөөр зарах битгий хэл, хороонд нь хүргэж өгсөн хүнийг шоронд суулгах биш ядаж “Засгийн Газрын Жуух”-аар шагнамаар санагдах юм. Төрийн мэдэлд байдаг нүүрсний уурхайнууд маш хялбар замаар ажилладаг.

Нүүрсний үнэ нь маш хямд. Тэгсэн ч гэсэн энэ бол зөвхөн уурхайн дансанд албан ёсоор ордог мөнгө. Тэгээд л гайхамшигууд нь эхлэнэ дээ. Уурхайн даргын халаасанд хэдэн төгрөг хийнэ. Ээлжийн дарга, маркшейдэр, ерөнхий инженер гэдэг хүмүүсийг гомдоож болохгүй. Явсаар байгаад экскаваторчин дээр очиод бас асуудал гарна. Сайн нүүрс ачуулах гэж хоол авч өгнө, бас халаасанд нь хэдэн бор төгрөг хийж өгнө. Ингэж явсаад байгаад “нүүрсний ченж” нарын үнэ гардаг.

Л.Гансүхийг энэ дамжлагаар явсан гэж бодохгүй байна. Төрийн ажил учраас шүү дээ. Гэхдээ нүүрсийг ангилна. Чулуу болон янз бүрийн хольцтой байдаг учир. Ачина.Тээвэрлэнэ. Шуудайлна. Түгээлтийг зохион байгуулна. Бүгд зардал. Цалин тавьна. Хэдэн хүн ажиллуулна. Хяналт тавьна.

За яах вэ, сайн мэдэхгүй учир ингээд зогсоё. Ямар ч байсан сайн ажил болсон. Мөрдөн байцаалтын дараа шүүх хурал гэж нэг юм болно. Учир нь олдох биз.
Нөгөө А.Гансүхийн нь тухай бол мөнгө идсэн, луйвардсан гэсэн баримтууд 2 жил цуварлаа. Хүний ялгадасаар ч дуудуулж үзлээ.

Салбарын 2 мэргэжилтэнгэйгээ шүүхдэлцээд ялагдлаа. Өвгөн японыг эрүүгийн хэрэгт хутгасанаар өөртөө олон байр авсан гэж хэлүүллээ. Тэгж байхад манай баатар А.Гансүх “Монгол төрийн дархлаа”-г хамгаалж байна гээд, сурвалжлагч юм асуухаар “үндэсний аюулгүй байдлын нууцыг дэлгэж болохгүй”, “та нар ойлгооч” гээд сууж байна. Төрийн нууцаар халхлан өөрийнхөө мэдлэггүйг нуудаг хүн шиг харагддаг.

А.Гансүхийг зам тээвэртэй зууралдаж эхлэснээс хойш 1 см төмөр зам ч баригдаагүй. Салбар нь осол, аваараар дүүрлээ. Нисдэг тэрэг,галт тэрэг, хот хоорондын автобус гээд л мөргөлдөж болох нь мөргөлдөж, унаж болох нь уналаа. Өмнө нь ингэж багцаараа тохиолддоггүй зүйлүүд ч гарч байна.

А.Гансүхийг дэд сайд, сайд байсан үед замын чанар нь ч сайжирсангүй, нисэхийн үйлчилгээ ч дээрдсэнгүй. Харин түүнийг ТЭЗҮ, бизнес план хийлгэх нэрээр олон сая доллар шамшигдуулсан гэдэг мэдээ баримттайгаа байнга цацагддаг. Энэ нь бол нэгэн тодорхой бүлгэмийн ажилбар юм уу гэхээр үгүй юм шиг байдаг. Зам тээврийн салбарынхан бүгд А.Гансүхийг эсэргүүцдэг.

Хийсэн ажил нь ч гэсэн маапантай. Олон км автозам барих нь сайн хэрэг. Гэхдээ жил тойроогүй байхад их засвар хийж байна гэдэг чинь бол муу хэрэг. Энэ зуны саруудад нэгхэн жилийн өмнө баяр баясгалантай тууз хайчлан нээсэн Улаанбаатар-Мандалговийн зам нь засвартай байлаа.

А.Гансүхийн өвөө нь ардын хувьсгалын партизан буянтай хүн байсан гэж байгаа. Бас саяханДорноговь аймгийн МОАХ-ын дарга болсон. Өвөөгийнхөө гэгээн дурсгалд юм уу, эсвэл 2016 оны сонгуулийн бэлтгэл ажилд зориулаад Сайншандыг Хамрын хийдтэй хатуу хучилттай замаар үнэгүй холбож өгсөн гэж байгаа. Тэр зам нь ч одоо там болсон гэдэг. Үнэгүй бяслаг хавханд л зөвхөн байдаг гэдэг шиг, үнэгүй хатуу хучилттай зам гэж байдаггүй. Тэгэхээр хөөрхий хэдэн замын компани дарамтанд орж байж тэр замыг тавьж өгсөн байх.

МкКензи, Сибури гээд компаниудаар баахан судалгаа хийлгэснийг эхнийхийг нь хуурамч ТЭЗҮ гэдгийг А.Гансүхээс айхгүйгээр олон хүн хэлсэн бөгөөд Сибури компаниар хийлгэсэн бизнес планыг манай үндэсний аудитын газар хууль бус үйл явдал гэж тодорхойлсон байдаг. Рэйлбас, Гашуун сухайтын төмөр зам гээд олон асуудал байна.

Явсаар байгаад манай төрийн өндөрлөгийн нэг нь А.Гансүхийн хувийн PR-д оролцдог боллоо.

Богд уулыг тойрсон төмөр замыг А.Гансүх санаачилсан болгож нэр хүндийг нь дээшлүүлэх арга хэрэглэдэг болжээ. Төмөр замтай холбоотой хүн болгон энэ төмөр замыг 1970 оноос хойш яригдаж байгаад 2007 онд Трансмонголын төмөр замыг хос болгох ТЭЗҮ-гБНХАУ-ын Хятадын төмөр замын судалгаа, зураг төслийн нэгдүгээр институт (The First Survey & Design Institute of China Railway) хийж өгч байсан гэдгийг мэднэ.

Дараа нь Г.Вандандагва гэдэг УБТЗ-ын инженерээр ахлуулсан нөхдүүдийн хийсэн зуураг төсөл нь байдаг гэнэ. А.Гансүхийг дөвийлгэх улс төрийн шаардлага байвал энэ төмөр замыг А.Гансүхийн нэрэмжит болговол яасан юм бэ?

Европ соёлд шүүхийн бурхныг нүдээ боосон Фемида гэгч эмэгтэй бурхнаар төсөөлдөг. Нүдээ боосон шалтгаан нь бол шүүхийн өмнө бүгд адилхан гэдэг утгаараа. Гэтэл амьдай нарын нэгийг нь үл мэдэгдэх шалтганаар шоронд хорьж, нөгөөг нь луйвар хийсээр байхад нь сайдын сэнтийд залах гэж байгаа манай шүүхийн систем нүдний боолтондоо нэг жижиг нүх гаргачихсан юм биш биз?


URL:

Сэтгэгдэл бичих