Оюутолгойн татварын маргаан дууссан эсэх нь тодорхойгүй байна

-20062014-1403237770-174565150-oyutolgoiОюутолгойтой холбоотой татварын мар­гаан шийдэгдэж, далд уурхайн бүтээн бай­­гуулалтын ажил эхлэх боломжтой бол­­сон гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн да­­ваа гарагт цацагдсан билээ. Гэвч хэрхэн ший­дэгдсэн талаар маргаанд оролцогч талуудын аль, аль нь албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

Хэ­дийгээр Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган твиттер хуудсаараа “Татвартай холбоотой маргаан шийдэгдсэн. Ирэх жил тэрбум ам.доллар+3000 ажлын байр” хэмээн жиргэсэн боловч “Туркойс хилл ресурс” “маргаан таслах зөвлөлийн шийдвэртэй танилцаж байгаа” гэсэн шалтгаанаар одоог хүртэл албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Гэхдээ гадаад эх сурвалжууд энэ талаар биднээс илүү мэдээлэлтэй байгааг уул уурхайн чиглэлээр дагнан бичдэг сайтууд руу ороход мэдэж болно.

Уул уурхайн сайд О.Эрдэнэ­бул­­ган “Ройтерс” агентлагийн сур­валж­лагчийн асуултад “Тат­­вартай холбоотой маргаан ший­­дэгдсэн. Татварын байгуул­ла­­гаас тогтоосон 130 сая ам.дол­ларын зөрчлийн 30 саяыг үлдээж үлдсэнийг нь хэ­рэг­­сэхгүй болгохоор то­хиролц­лоо. Далд уурхайн бүтээн бай­гуу­лалтыг эх­лүүлэх тал дээр хоёр тал нягт хамтран ажил­лаж бай­гаа. Тиймээс элдэв мар­гаанаас болж энэ ажлаа зог­соож болохгүй гэдгийг ойлгож бай­на” хэмээн ха­риулсан байх юм.

Гэтэл “Оюутолгой” ХХК-ийн зүгээс “Татвартай хол­боо­той асууд­лаар байр суурь илэр­хий­лэх­гүй” гэсэн байх юм. Угаасаа энэ асуудал анх дэг­дэхэд “Тур­койз хилл ре­сурс”-ын гүйцэтгэх з­а­хирал Кей Прист­ли “Аудитын бай­­гуул­ла­гын дүгнэлттэй са­нал ний­лэх­­гүй” хэмээн хатуу мэ­дэгдэж бай­сан.

Маргаан таслах зөвлөл Аудит­ынхны тогтоосон 10 зөрч­лөөс наймыг нь хэвээр үл­дээсэн зэргээс үзвэл энэ асуу­дал нэгмөсөн шийдэгдсэн гэж үзэхэд эрт мэт. Хөрөнгө оруу­лагч “Turquoise Hill” Тат­варын актын талаархи шийд­вэрийг хүлээн авсан бай­гаа. Бид одоо нарийвчлан су­далж бай­на.

Шийдвэрийн нөлөөл­лийг авч үзнэ”, “Эрдэнэс Оюу­тол­гой” ХХК-ийн гүйцэтгэх за­хи­рал Д.Ганболд “Асуудлыг шийд­вэрлэх хугацаа есдүгээр сарын 30 гэхэд дуусна. Гэхдээ энэ ху­га­цааг сунгах боломжтой” гэс­нээс үзсэн ч гэсэн асуудал бү­рэн шийдэгдсэн гэж хэлэх бо­ломж­гүй харагдаж байгаа юм.

О.Эрдэнэбулган сайдын мэ­дээ­лэл олон нийтэд цацагдсаны мар­гааш нь буюу өнгөрсөн до­лоо хоногийн мягмар га­рагт “Ту­р­койс хилл ресурс” компа­нийн хувьцааны ханш бага зэрэг өс­сөн ч үүнийг өсөлт гэхээсээ илүү бага зэрэг хөдөлсөн гэж нэр­лэвэл илүү зохихоор байна. Түү­нээс хойш тогтсон нь “асуу­дал бүрэн шийдэгдээгүй”-г бат­лах мэт.

Маргаан таслах зөвлөл Аудит­ынхны тогтоосон 10 зөрч­лөөс наймыг нь хэвээр үл­дээсэн зэргээс үзвэл энэ асуу­дал нэгмөсөн шийдэгдсэн гэж үзэхэд эрт мэт. Хөрөнгө оруу­лагч “Turquoise Hill” Тат­варын актын талаархи шийд­вэрийг хүлээн авсан бай­гаа. Бид одоо нарийвчлан су­далж бай­на.

Маргаан таслах зөвлөл Аудит­ынхны тогтоосон 10 зөрч­лөөс наймыг нь хэвээр үл­дээсэн зэргээс үзвэл энэ асуу­дал нэгмөсөн шийдэгдсэн гэж үзэхэд эрт мэт. Хөрөнгө оруу­лагч “Turquoise Hill” Тат­варын актын талаархи шийд­вэрийг хүлээн авсан бай­гаа. Бид одоо нарийвчлан су­далж бай­на.

Гэвч дэд сайд “Ройтерс” шиг том агентлагт хариуцлагагүй мэ­дэгдэл хийгээгүй гэж “ит­гээд” яригдаж байгаа процесс цаа­шид нийгэмд ямар нөлөөлөл үзүүлж эхэлсэн талаар тойм­лохыг хичээе. Учир нь ийм эм­зэг асуудлаар хариуцлагатай ал­бан тушаалтны хийсэн мэдэг­дэл болгон нийгэмд зохих нө­лөөллийг үүсгэж байдаг билээ.

О.Эрдэнэбулган сайдын хэлс­нээр бол Оюутолгойд тавьсан 130 сая ам.долларын зөрчлөөс 100 саяыг нь хүчингүй болгосон гэ­сэн. Хэрвээ ийм байдлаар асуу­дал шийдэгдэж байгаа бол ит­гэлц­лийн тал дээр цаашдаа маш том асуудал үүсэх нь то­дорхой.

Учир нь энэ шийдвэр нэгдү­гээрт Оюутолгой санхүүгийн зөр­чил гаргаснаа хүлээн зөв­шөөрсөн гэсэн ойлголтыг дэл­хий нийтэд өгнө. Хоёрдугаарт, гар­гасан зөрчлийн 80 гаруй хувийг тэглэж өгсөн гэдгээрээ Монголын тал бас дотооддоо шүүмжлэлд өртөх юм. Энэ мэдээлэл цацагдсаны дараа Мон­голд үйл ажиллагаа явуул­даг бусад компанийн зүгээс барь­цаж,  “Ийм шийдвэр гар­гахад оролцсон нөхдийг АТГ-д шалгуулна” гэсэн яриаг гар­гаад байгаа талаар хэвлэлд мэ­дээлж байсан.

Хөрөнгө оруулагчид цаашдаа ийм зөрчил гаргаад, эрх бариг­чид “80 хувь off” зарчмаар ший­дээд явах вий гэсэн болгоомж­лол аль хэдийнэ үүсчихсэн бай­на.

Монголын эдийн засагт га­даадын хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй бай­гаа нь үнэн. Өөрсдөө үйлдвэр­лэ­дэг­гүйн харгайгаас үүдсэн ва­лютын хомсдол, ханшийн өсөлт эдийн засгийг өдрөөс өдөрт туйлдуулж байгааг хэн хүнгүй мэдэрч байгаа. Гадны­хан биднийг тоож ч харахгүй бай­гаа ийм үед валютын урс­галыг нэмэгдүүлэх хамгийн боломжийн гарц нь нэгэнт эхэл­сэн ажлаа дуусгах.

Өөрөөр хэл­бэл, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх явдал гэдэг нь ойлгомжтой. 2015 оны эхний улиралд багтаад бү­тээн байгуулалт эхэлнэ, тэр жилдээ тэрбум ам.доллар орж ирж, 3000 ажлын байр нэ­мэгдэнэ гэдэг бидний хувьд том сонсогдож байж болно. Гэх­дээ энэ бол гадны хөрөнгө оруу­лагчдын өмнө өвдөг сөхрөх шалт­гаан биш гэдэгтэй олон хүн санал нийлэх байх.

Эсрэгээрээ, шийдвэр дээ­рээ бат зогсоод авах ёстой тат­ва­раа яс авчихсан бол эрх ба­ригч­дын нэр хүнд харин ч өсөх юм. Оюутолгойн зүгээс сан­хүүгийн баримтуудаа гар­гаж өгсөн учраас зөрчлийн хэм­жээ буурсан гэж байгаа ч 80 гаруй хувиар буурсан нь арай л хэтэрсэн үзүүлэлт мэт.

“Татварын байцаагчид  Оюу­толгой компанийг 10 орчим зөр­чилтэй байгаа хэмээн үзэж байсан ч зөвлөлийн шийд­вэрээр найман зөрчлийг тог­тоож, хоёрыг нь зөрчил гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлт гар­гасан гэсэн мэдлээлэл ца­цагд­сан шүү дээ. Маргасан, мар­гаан тасалсан талуудын аль нь ч албан ёсны мэдээлэл хий­гээгүй байгаа учраас энэ та­лаар эцсийн дүгнэлт хийхгүй. Гэх­дээ гарч байгаа мэдээллүүд ний­гэмд нөлөөллөө үзүүлж эхэл­сэн талаар энд үзүүлж байгаа би­лээ.

Х.Батсайхан

Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих