МАХН 7 сарын 1-нийг тэмдэглэнэ

Өнгөрсөн Баасан гарагт Улсын дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсэн Монгол Ардын Хувьсгалт Намынхан өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.

Хуралд Монгол улсын Ерөнхийлөгч асан,  тус намын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал болон “Эх орон-Тусгаар Тогтнол-Шударга ёс” хөдөлгөөний удирдлагууд оролцов.

Тус нам  иргэний хөдөлгөөнvvд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан  уриалга гаргажээ.

Уг уриалгад МАХН нь шударгаар өрсөлдөж, хариуцлагатай, өндөр ёс суртахуунтай улс төрийн шинэ соёлыг буй болгож хэвшvvлэхийн төлөө, эх орныхоо vндэсний аюулгvй байдал, тусгаар тогтнол, хөгжил дэвшил, ард тvмнийхээ язгуур эрх ашгийн төлөө улс төрийн бусад хvчин, иргэний хөдөлгөөн, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай идэвхитэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна хэмээн өгүүлсэн байна.

Мөн МАН-ын зvгээс явуулж буй увайгvй vйл ажиллагаа, хийж байгаа хариуцлаггvй мэдэгдэлд харамсч буйгаа мэдэгдээд  МАХН-ны бодлого vйл ажиллагаа зөвхөн эх оон, ард тvмнийхээ төлөө язгуур эрх, ашигт нийцсэн, иргэдийн дунд vvсээд байгаа намуудад итгэх итгэлээ алдсан байдлыг засан залруулах, Монгол улсад шударга ёс тогтоох чин хvсэл эрмэлзэлтэй бөгөөд энэхvv эрхэм vйл хэрэгтээ vлгэр жишээ нам байх болно хэмээж байлаа.

Сонирхолтой нь тус нам  2008 оны 7 сарын 1-нд  болсон явдлыг дэмжиж буйгаа мэдэгдээд,  07-р сарын 01-ны өдрийг “Эрх нь зөрчигдсөн иргэдээ өмөөрөн хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээ илэрхийлсэн юм.

Дашрамд дурьдахад тус намын нарийн бичгийн дарга, доктор С.Молор-Эрдэнэ намаасаа бүрмөсөн гарсан гэнэ.
Тэрээр энэ тухайгаа ярихдаа : “МАХН, МАн гэдэг бол Н.Энхбаяр, С.Баяр гэдэг хүмүүсийн өс хонзонгоос үүдэлтэй тоглоом. Энэ хоёрын эрх ашгийн тулд хүмүүсээр тоглоод буй нь харамсалтай” гэж өгүүлжээ.

Э.Мягмар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих