Нефть олборлох салбарт хориг тавина
МОСКВА./RIA Novosti/. Нефть олборлох салбарт ОХУ-тай хамтран ажиллахыг хязгаарлахыг Европын Холбооноос /ЕХ/ тус улсад авах нэмэлт хориг арга хэмжээнд тусгаж магадгүй байна. Тухайлбал, гүехэн болон гүн усны нефтийн орд газрын хайгуул хийдэг ОХУ-ын компаниудтай хамтран ажиллахыг хориглоно гэж “Bloomberg” агентлаг эх сурвалжаас иш татан мэдээллээ.
Тус агентлагийн мэдээлснээр, энэ хоригт Америкийн нефтийн томоохон компани болох “Exxon Mobil Corporation”, мөн Британийн нефть, хийн “BP Plc” компани өртөж магадгүй байна.
ОХУ-д нефтийн салбарын бүтээгдэхүүн экспортлохыг, тухайлбал, гүн усны нефть олборлох болон Арктикт ажиллах тоног төхөөрөмж нийлүүлэхийг хязгаарласан хориг арга хэмжээг ЕХ болон АНУ долдугаар сард тус улсад авсан билээ. Гүехэн усны орд газрыг эзэмших, олборлоход хүнд нөөцийн төслүүд нь ЕХ-ны хориг арга хэмжээний бодит золиос болно гэж шинжээчид үзэж байна. Хориг арга хэмжээнд наймдугаар сарын 1-нээс хойш байгуулсан гэрээ, хэлэлцээрүүд хамаарах аж.
Уг хориг нь Орост нефтийн салбарын бүтээгдэхүүн нийлүүлэхийг хязгаарлах төдийгүй тус салбарт техник технологи, үйлчилгээ солилцохыг хориглоно. “Bloomberg” агентлагийн тэмдэглэж буйгаар, ОХУ-д хориг арга хэмжээ авсан тохиолдолд ЕХ, АНУ жагсаалтыг гаргана.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: