МоАХ “Сүүдрийн Засгийн газар” болжээ
АН доторх МоАХ фракцийн гишүүд сайд нар шиг ширээ тойрон сууж, яг л Засгийн газар шиг хуралдсан тухай амтай болгон ярьж байна. Ерөнхий сайдын дүр эсгэн хойморт сууж хурал удирдсан хүн нь тус фракцийн тэргүүн Х.Баттулга аж. Фракцийн гэхээс илүү “Сүүдрийн Засгийн газар” –ын гэхээр энэ хурлаар эдийн засаг хүндэрч, АН-ын нэр хүнд уналаа, нам дотооддоо ихээхэн хагаралтай боллоо гэхчлэн цаг үеийн асуудал ярьжээ. Эцэст нь АН одоогийн энэ нөхцөл байдлаасаа эвтэйхэн гарахын тулд сөрөг хүчин МАН-ыг “өвөртөө оруулах”, түүнчлэн парламентын гаднах жижиг намуудыг ч гэсэн засагт урьж, ганц нэг агентлаг хариуцуулах замаар амыг нь хаах хэрэгтэй гэж үзжээ. Энэ тухайгаа МоАХ-ны тэргүүн Х.Баттулга мэдэгдэл хийхээр төлөвлөсөн байна.
Л.САНСАР /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: