“Colgate” оо хортой болох нь тогтоогджээ

df140881bf8a9ce4originalАНУ-д төвтэй, үндэстэн дамнасан “Colgate-Palmolive” компанийн бүтээгдэхүүн болох “Colgate” ооны найрлагад хорт хавдрын эсийг идэвхжүүлдэг триклосан хэмээх бодис байгааг Хүнс, эм судлалын агентлаг тогтоожээ. Тус байгууллагаас энэ даваа гаригт гаргасан 35 хуудас бүхий мэдэгдэлд дурдсанаар бүтээгдэхүүний найрлагыг дээрх компанийн ирүүлсэн мэдээлэлд үндэслэн тогтоосон байна. Триклосаны тун хэтэрвэл дутуу төрөлт, ясны дутуу хөгжил, бүх төрлийн хавдар үүсгэхэд нөлөөлдөг.

 

Уг бодисыг Азийн зарим улс болон Европын холбооны гишүүн орнуудад хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэхийг хоригложээ. “Avon”, “Johnson & Johnson” компаниуд 2010 оноос триксолан хэрэглэхээ больсон байна. Харин “Colgate-Palmolive” компани дээрх бодисыг зөвшөөрлийн дагуу хэрэглэдэг гэдгээ мэдэгдэж, заргалдана гэжээ.

 

Эх сурвалж: 24tsag.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих