Хятад барималчин монгол хүнийг доромжлов уу, мандуулав уу

20140719015907“Монгол хүн” баримал Францад багтаж шингэх газаргүй болоод байна.

Хятадын уран барималч Шен Хон Бао “Монгол хүн” хэмээх, нүцгэн эрийн дүрстэй баримлыг урлаж, Парисын Гэгээн Женевьевийн сүмийн үүдэнд байрлуулжээ. Энэ нь олон нийтийн гайхашралыг төрүүлж байна. Яахлаараа гэгээн хувилгааны сүмийн үүдэнд нүцгэн эрийн баримал тавив гэж сүсэгтэн олон гайхаж байна. Мөн тус сүмд Францын гарамгай хүмүүсийн бунхан байдаг болой. Тэдний дурсгалыг үл хүндэтгэв хэмээн олон нийт басхүү дургүйцжээ.

Ерөнхийлөгч асан Жак Ширакийн нөлөөгөөр Францад сумо сонирхох явдал их дэлгэрсэн байдаг. Францын сумо сонирхогчид эл баримлыг Асашёрютай төстэй байна их аваргыг үл хүндэтгэв гэж мөн дургүйцсэн аж.

Энэ баримал нь өмнө нь Суфле гудамжинд Сорбонны их сургуулийн дэргэд байжээ. Оюутнууд их сургуулийн орчинд зохицохгүй утга учиргүй баримал хэмээн дургүйцэж байсан тул энд байрлуулсан юм байна.

“Монгол хүн” баримал дараагийн удаад хаана зарлахыг хэн ч таашгүй.

 

Г.Солонго АГШИН


URL:

Сэтгэгдэл бичих