Үерийн далангаас эрэгтэй хүний цогцос гарч иржээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гэсэр сүм уруудад Бөмбөгөр орох зам дагуух үерийн даланд усанд хүний цогцос байна гэсэн дуудлага иржээ. Уг дуудлагын дагуу 08:17 цагт өгснөөр Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийг гаргахад үерийн далангийн тогтсон усанд овог, нэр, хаяг нь тодорхойгүй 50-55 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна. Дээрх цогцос хэн болох нь тогтоогүй бөгөөд цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Он гарсаар шугам засварын ухсан нүх болон үерийн далан, траншейнаас цогцос олдсон хэрэг дөрвөн удаа гарлаа. Ийм цагдаагийн байгууллагаас иргэдэд сэрэмжлүүлж, аливаа гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд өөрсдийн аюулгүй байдлыг хангах үүндээс орой үдэш шаардлагагүй бол гадуур явахгүй, оройтвол хүнээр тосуулах юмуу хүргүүлж явж байхыг анхааруулж байна.
URL: