Есөн хүүхдээ нууж байсан хятад гэр бүлийнхэн баригджээ

1-ChineseFamily1-650x400.png.300x0_q85_crop_upscaleХятадын  төр засгаас  “Нэг гэр бүл -нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлдэг билээ. Хэрвээ энэ хуулийг зөрчвөл  ихээхэн хэмжээний торгууль ноогдуулдаг билээ. Өмнө нь хятадын нэгэн нэртэй найруулагч олон хүүхдээ нууж байгаад баригдаж ихээхэн хэмжээний торгуульд унаж байсан билээ. Тэгвэл энэ удаад  хууль зөрчиж  10 хүүхэдтэй болсон ядуу гэр бүл  Цзянсу мужийн эрх баригчид шоконд оруулжээ.

Лю Сучжоу гэх төмрийн хаягдал цуглуулдаг эр   эхнэр болон 4 хүү, 6 охины хамт амьдардаг байна. Тэдний хүүхдүүдийн хамгийн бага нь 2 сартайгаас 21 настай хүртэл том ажээ. Тэрээр энэ олон жил хүүхдүүдээ хүмүүсийн нүднээс нууж, өөрөө эх барьж авдаг байсан гэнэ.  Хамгийн том  хүү нь ажил хийж, харин бусад хүүхэд нь гэрийн хорионд байдаг байжээ.

Харамсалтай нь саяхан таван настай хүү нь усанд живж нас баржээ. Үүнээс үүдэн  хэвлэлийнхэн бусад хүүхдүүдийн талаар мэдэж  тэдний гэр бүлийн нууц задарч шуугиан дэгдээгээд байгаа гэнэ.  Хуулийн дагуу тэдний хамгийн том хүү нь албан ёсны бүртгэлтэй ажээ. Харин бусад хүүхдүүдээ нуудаг тул тэд эмнэлэг болон боловсролын үйлчилгээ авалгүйгээр өнөөдрийг хүрсэн байна.

Цзянсу мужийн түшмэлийн шийдвэрээр Люгийн гэр бүлд торгууль ноогдуулахаар болжээ. Хятадад 2-оос дээш хүүхэдтэй гэр бүл жилийн орлогосоо 5-8 дахин их мөнгө төлдөг журамтай. Тэгэхээр  Лю жилд 20 мянган юань олдог гэж үзвэл тэр 500 мянган юаний торгууль төлөх юм.  Гэхдээ түүнийг төлбөрийн чадваргүй тул хугацааг хойшлуулах болон торгуулийг багасгах гэнэ. Харин бүх хүүхдүүдийг албан ёсны бүртгэлд хамруулахаар болжээ. Тэдний хүүхдүүдийн хамгийн бага нь хоёр сартай ихэр хүүхдүүд аж.


URL:

Сэтгэгдэл бичих