Фэйсбүүкээр охид “агнах” гаж донтнууд нэмэгджээ

527-1351833904ТОР184291229201406261235

Эрүүгийн цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба хуурамч Фэйсбүүк хаяг ашиглаж насанд хүрээгүй охидтой танилцаж садар самуун үйлдэлд уруу татаж байсан “Ч” гэгчийг дайчлан баривчилсан талаарх мэдээлэл явсан.

Гэмт этгээд нь ганцаардсан болон эцэг эхийн хяналт сул байж болзошгүй охидыг урьдчилан судлаж тэдэнтэй харилцаж сэтгэл зүйн эмзэг байдлыг ашиглан өөртөө татаж эцэг эхдээ энэ талаар хэлэхгүй байхыг сануулж, садар самуун агууламжтай үйлдэлд уруу татаж охидыг зургаа авч үзүүлэхийг шаардах зэргээр сэтгэл зүйн хүнд дарамт шахалтанд оруулдаг байна.  Гаж донтон 16 нас хүрээгүй 2 охиныг дарамт шахалтанд оруулж байхад нь гэмт үйлдлийг таслан зогсоожээ. Хэргийг одоо Баянгол дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаарт хэлтэст шалгаж байна

Тиймээс цахим гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих хяналт хамгийн чухал бөгөөд хүүхдийн онлайн ертөнц дахь найз нөхөд, харилцаж байгаа хүмүүсийн талаар эцэг эхчүүд маань тодорхой мэдээлэлтай байх шаардлагатай байгааг албаныхан онцолж байна.

FACT.MN

.


URL:

Сэтгэгдэл бичих