НООТОЙ НОЦТОЙ МЭДЭЭ ………….
Ноцтой: 1. Монголын төр засагаас бодлогын томоохон зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд Монголын байгал орчинд экологийн сүйрэл далалсаар хэдэн жилийн нүүрийг үзлээ. Алт хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Монгол оронд ухагдалгүй үлдсэн газар нутаг гэж үгүй болж, алт хөтөлбөрийн буянаар цөлжит хурдаа авсан. Өөр тэндээс гарсан үр дүн ард түмэнд наалдсан бодит дэмжлэг гэхээр юм даанч алга. Дараагаар нь эрхэм төрийн түшээд эрх баригчдын бизнес болж цахилгаан станцуудыг байгуулах шугамаар эрчим хүчний асуудлаа шийдвэрлэх юмаа гэсэн зорилтын дүнд өнөөдөр Монгол орны хэдэн арван гол мөрөн нуур цөөрмүүд ширгэж бохирдон үгүй болж байна. Ер нь бол цахилгаан станц байгуулж тэр нь үр дүнгээ өгсөн жишэг гэж алга. Тайширт усан цахилгаан барьсан. Гэтэл Алтайчуудын тэн хагас нь өнөөдрийг хүртэл харанхуй хэвээрээ байж байна. Дөргөнд усан цахилгаан станц барьсан. Гэтэл Ховд Увс Завханыхан Оросоос цахилгаанаа авдаг хэвээрээл байна. Ингээд гарсан үр дүн нь юу юм бэ гэхээр хоорондоо усан холбоо бүхий хэд хэдэн нуурууд ширгэх аюултай болцон. Түүхэнд мөнхөрсөн Чоно харайхын гол мөхлийхөө эрмэг дээр ирцэн байж байна. Чоно харайхын гол дээр барьсан усан цахилгаан хоорондоо усан холбоо бүхий Хар-Ус, Дөргөн нуурууд, Хар нуур, Айраг Хяргас нууруудын экосистемд нөлөөлөж сүйрэлийн харанга дэлдэж эхлээд байна. Хамгийн гол нь энэ их үнэ цэнээр олдсон усан цахилгаан станц нь үр дүнгээ өгөхгүй байсаар үүд хаалгаа барих болвол тэрэнтэй цуг монголын хэдэн арван гол нуур амь тасарцан байхнээ.
Ноцтой: 2. Энэ нэг хэдэн даварцан Хятадууд Монголын ард түмнээр газар нутагтай нь цуг тоголоод дуусахнээ. Монголд өдөрт 100 хүүхэд төрдөг гээд бодоход Монголд өдөрт мянган хятад орж ирдэг болсон. Ингээд бид хар шаахайтнуудын дураараа дургисан энэ байдлаас нь болж идэх хоолгүй уух усгүй гишгэх газаргүй болох дээрээ тулж байна. Хаана хэний нутагт амьдарч байгаадаач эргэлзэхээр боллоо. Урд хөршийн нөхөдүүд монголд ирэхээрээ юу хүссэнээ хаана ч байсан дураараа хийж байна. Тэр нь эргээд ямар нэгэн байдлаар монголчуудын нийтлэг эрх ашигын эсрэг чиглэдэг боллоо. Хар шаахайтнууды энэ үйлдлээс нь болж бид Хатан туул гол харсаар байхуу эсвэл эцсийн замд нь үдэх үү гэдэг нь эргэлзээтэй болоод ирлээ. Хамгийн сүүлд БГД-ийн нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа Хятадын яс боловсруулах үйлдвэр химийн бодистой бохир усаа туул голруу асгаж байгаад баригдлаа. Үнэндээ бид Хятадуудын энэ үйлдлийг элэрүүлээд бариад байгаа нь сайн ч гэсэн цааш нь ямар үр дүн гаргаж байна вэ гэдгийг нь бодохоор ядмаг юм. Нийслэлчүүд нэг сая хүний амь амьдралыг үүрч яваа ганцхан голоо хамгаалаад байж чадахгүй юм бол хүний өөрийн хэн ч байсан ингэж дураараа дургихаас яахын бэ. Одоо Туул голыг бүхэлд улсын хамгаалалтад авая гэдэг саналыг ч зарим хүмүүс гаргаж байгаа. Яагаад энэ төр засаг иргэд олон нийтийн зүгээс гаргаж байгаа энэ мэтийн санал санаачлагыг дэмжиж болдоггүй юм бэ. Өөрсдийгөө болохоор өргөстэй өндөр өндөр торон хашаанд хамгаалуулж авчихаад үлдснийг нь үх гэж байгаа юм түлхээд байхад нь шудрага ёсонд нийцхүү. Ийм байдлаар бол бид олон жил ч явахгүй, Туул гол маань ч олон жил урсахгүй байхаа.
Ноцтой: 3. Монголын зоригт хөвгүүдийн цусан тангаргатай халхын гол Солонгосын гол боллоо. Харцын хүүхдэд хашаагаа хатгах хагас га газар олддоггүй хэрнээ харийн гийчдэд бол харин 30 мянган га талбайгаараа бэлэн байж байдаг жишэгийг Монгол нутагаас харж болохоор болжээ. Гэхдээ бид зөвхөн өнөөдөр л ингэж өөрийн газар нутагаа харийн хүнд алдаад байгаа хэрэг биш л дэ. Ер нь Дорнод аймгийг бүхэлд нь шахуу солонгосын муж улс болгох мастер төлөвлгөө нэлээд эртнээс эхлэн яригдаж байсын билээ. 2010 оны 5 р сарын 7 ны өдөр. Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралын тэргүүлэгчдийн хуралдаан болж 26 р тогтоол гэгчийг баталсан байгаа юм. Эндээс л аймаг орон нутагын удирдлагуудын том эрх ашигын асуудлаар их мөнгө угаах ажил нь эхэлсэн гэж хэлж болхоор байгаа юм. Эхэндээ Халх гол төслийг хэрэгжүүлэх Өмнөд Солонгосын төрийн компаниуд, төслийн байгуулалагуудад дэмжлэг үзүүлэх нэрээр 170 мянган га талбайг 99 хүртлэх жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай асуудлыг ярьж тохирсон байна. Чухам энэний цаана хэр хэмжээний мөнгөний асуудал яригдаж байгаа нь тодорхойгүй ч эрх ашигын зөрчилтэй нэр бүхий хэдхэн хүний хийсэн ажил гэдэг нь үнэний хувьтай болоод байна. Одоо Дорнод аймагт өөрийн эзэмшлийн гэх газар нутаг үлдхээргүй шахам болж байна. эхэндээ өмнөд Солонгосын цаашлаад хоёр Солонгосын хүний гол талбар бол 80 гаруй сая хүний хүнсний аюулгүй байдлыг хангаж байх үнэдсэн зорилгын хүрээнд энэхүү гэрээг үзэглэсэн байгаа юм. Халх голоо бид одоо авч үлдэх үү эсвэл алдах уу гэдэг асуултанд хариулт хүлээсэн хэвээрээ байна.
URL: