МАХН нэрээ сэргээсэн ойн баяраараа 500 гишүүнээр бүл нэмэв
МАХН Улсын дээд шүүхээс нэрээ сэргээснээс хойш гурван жил өнгөрчээ. Энэ хугацаанд тус нам 80 мянга гаруй гишүүнтэй болж, өдөр ирэх тусам энэ тоо өссөөр байгаа юм. 2012 онд тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Г.Шийлэгдамба ажиллаж эхэлснээс хойш тус нам бэхжиж, улс төрийн нөлөө бүхий хүчин бүрэн утгаараа болсон гэдгийг улс төр судлаачид хэлж байна.
Тиймээс улс төрийн хүрээнд бэхжсэн, олон түмний талархлыг хүлээсэн МАХН-д нэрээ сэргээсэн ойн өдрөөр нь 500 гаруй иргэн гишүүнчлэлээ сэргээж, шинээр тус намд гишүүнээр элсжээ. Тухайлбал, 2014 оны “Алтан хуур” уралдааны тэргүүн шагналт, залуу уран бүтээлч дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг, “Огторгуйн цэцэг”ТББ-ын тэргүүн, Аарцаг нурууны олон улсын бариач, Рейкийн мастер багш С.Туяа, “UB resort” ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Осоржамаа, Санфир гео ХХК-д менежер, Геологич эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Мөнхтэгш, Talk talkengilish үүсгэнбайгуулагч, Монгол улсын ширээний теннисийн ЕНБД, Спортын мастерЧ.Амарсанаа, Хуульч, өмгөөлөгч Т.Баярцэнгэл, Түүхч, ардын урлаг судлаач М.Нямгэрэл, Ширээний теннисний олон улсын шүүгч Ж.Болд, Ширээний теннисний үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Галбадрах, Олон улс судлаач Ж.Амарсанаа, Хуульч О.Оюун-Эрдэнэ, Хуульч, эрх зүйч С.Бат-Эрдэнэ, Монголын залуучуудын холбооны тэргүүний залуу алтан медаль, МУИС-ын шилдэг оюутан Г.Янжинлхам, Хадбаатар аваргын хүү Даваажав нарын салбар салбарын хүмүүс тус намд гишүүнээр элсч, намын батлахаа гарджээ. Цаашид тус намд гишүүнээр элсэх хүсэлтээ өгсөн иргэд олон байгаа тухай энэ үеэр дурдаж байв.
URL: