ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ОРОН “ДИСНЕЙЛЭНД”-ИЙГ ЗОРИХ АЗТАНУУД БАТЛАМЖАА ГАРДАЖ АВЛАА

disney aztan“Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриатай Голомт банкны хамт олон харилцагчиддаа хүндэтгэл үзүүлж, баяр хөөр бэлэглэх зорилгоор бүх төрлийн хугацаат хадгаламж эзэмшигч болон  шинээр данс нээлгэсэн харилцагчиддаа зориулан “ЭХ ҮРСИЙН БАЯРЫН БЭЛЭГ-ДИСНЕЙЛЭНД” сугалаат урамшууллыг  зарласан билээ.

Голомт банкны азтай харилцагч өөрийн хамгийн хайртай дотны хүний хамт Хонг-Конгийн Диснейлэндээр  аялж, хүүхэд насандаа л төсөөлж байсан үлгэрийн тэр ертөнцдөө өөрийн бяцхан  гүнж, ханхүүгээ хөтлөн очиж,  үлгэрийн баатруудтай уулзуулан, баяр хөөрийг мэдрүүлэх тоглоомууд дээр наадаж, гайхалтай багт наадамд оролцох гээд… тэр л нандин дурсамжийг бэлэглэхийг  Голомт банкны хамт олон зорьсон юм.

Голомт банкны харилцагчид “ЭХ ҮРСИЙН БАЯРЫН БЭЛЭГ-ДИСНЕЙЛЭНД” сугалаат урамшуулалд оролцохдоо өөрийн эзэмшдэг бүх төрлийн хугацаат хадгаламжиндаа болон  шинээр нээлгэсэн дансандаа  100,000 төгрөгийн орлого хийх бүртээ 1 ширхэг сугалааны эзэн болсон бөгөөд азтанаар тодорсон Б.Зоригоо, Б.Батнасан, Н.Болд, Б.Батнасан, Б.Зоригоо, Пак Жонг Сун, О.Алтансүх, Б.Туул, Д.Ариунаа, Д.Цолмон нарын харилцагчид 2014.06.13-ны өдөр  батламжаа гардаж авлаа.

“ЭХ ҮРСИЙН БАЯРЫН БЭЛЭГ-ДИСНЕЙЛЭНД” сугалаат урамшууллын азтанууддаа дахин баяр хүргэж, амьдрал тань үргэлж  нандин дурсамжаар дүүрэн байхын ерөөлийг тавъя.


URL: