Эмч нар Шумахерын үхлийн талаархи цуурхлыг няцаав

Интернэтийн олон нийтийн сүлжээнд “Формула-1” уралдааны долоон удаагийн аварга, Германы нэрт тамирчин Михаэль Шумахерыг нас барсан гэсэн мэдээлэл өнгөрсөн бямба гаригт цацагдсан билээ. Домогт тамирчин эмчлүүлж буй Францын эмнэлгийн эмч нар дээрх мэдээллийг үгүйсгэсэн байна.

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 29-нд Михаэль Шумахер уулын цанаар гулгаж яваад осолдож, толгойгоороо хад мөргөн хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн аж. Түүнээс хойш нэрт тамирчин ухаан ороогүй байгаа.

Саяхан “Формула-1”-ийн эмч байсан Америкийн Гэри Харстейн өөрийн бодлоо хэлжээ. Тэрээр М.Шумахерийг амьд үлдэнэ гэдэгт итгэлгүй байгаагаа дурдсан байна.

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих