Н.Батбаяр сайдын ажилд журмын нөхдийнх нь өгсөн үнэлгээ

bb54ab8c87d82c6coriginalЦ.Элбэгдорж: Тусдаа яам байгууллаа гээд эдийн засаг хөгжсөнгүй

-Ер нь эдийн засгийн хөгжлийн яам байгууллаа гээд энэ эдийн засаг хөгжихгүй байна. Би маш тодорхой байр суурийг Ерөнхий сайдад бүр оны өмнөөс л “За Ерөнхий сайд аа, эдийн засгийнхаа хөгжлийг гартаа ав” гэж хэлж байсан. Монголын өнөөдрийн хамгийн том чухал асуудал юу юм гээд ярихад эдийн засгийн хөгжил шүү дээ. Монгол үндэстний эрх ашиг бол хөгжил. Монгол Улс хөгжих хэрэгтэй, монгол иргэн, монгол айл гэр чөмөгжиж хөгжих, бэхжих хэрэгтэй. Эдийн засаг нь өсөж, орлого нь нэмэгдэх ёстой.
…Эдийн засагт мундаг зүйл хийсэн хүн л гавьяат эдийн засагч цолыг авдаг байх ёстой л доо. Гавьяат Их Хурлын гишүүн, гавьяат төрийн албан хаагч гэж цол тэмдэг байхгүй. Хүмүүс үүнийг шүүмжилж л байсан. Энэ нь тэр эдийн засаг энэ тэртэй ямар ч холбоогүй зүйл. Тэр гавьяат цол өгөх зарлигт юу гэж бичсэн бэ гэхээр “Ардчилсан Үндсэн хуулийг батлалцахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж” гэж бичсэн байдаг.

/UBS телевизэд 2014.04.26-нд өгсөн ярилцлагаас…/

Ц.Оюундарь: Н.Батбаяр сайд багаар ажиллаж чадахгүй байгаа нь үнэн

-Мэдээж Засгийн газар төгс сайн ажиллаж байгаа гэж хэлж чадахгүй. Эдийн засгийн хүндрэлүүд байна. Дээр нь шинээр байгуулагдсан Эдийн засгийн хөгжлийн яам яаж ажиллах арга хэлбэрээ одоо хүртэл сонгоогүй. Энэ нь хөрөнгө оруулагчдын сэтгэлд таагүй санагдаж байгаа нь үнэн. Гэхдээ өнөөдөр хамгийн чухал нь улс орны тогтвортой байдал. Тиймээс болохгүй байгаа сайд нарыг болж байна гэж хамгаалаад байгаа юм биш, тогтвортой байх гэдэг ерөнхий эрх ашгийнхаа үүднээс хамгаалж үлдсэн. Харин энэ нь том сануулга. Тухайн сайд, яам нь үүнээс том сургамж авч ажлаа сайжруулах хэрэггэй. Н.Батбаяр сайд багаар ажиллаж чадахгүй, харилцаа холбоо муутай, шинжлэх ухаанч бус байгаа нь таатай сайхан харагдахгүй байгаа нь үнэн.

24tsag.mn /2014.01.03/


М.Батчимэг: Ажил нь муу сайдаа солих саналаа гаргах хэрэгтэй

-Эдийн засаг үнэхээр хүндэрсэн, зарим салбарын ажил ихээхэн уналттай байгааг бид мэдэж байгаа. Ийм байдлаар 2016 он хүртэл цаг нөгцөөх эрх Засгийн газарт байхгүй. Улс төрийн хэт савлагаа, хямрал руу оруулчихалгүйгээр ажил нь явахгүй байгаа сайд нараа солиод явах саналаа заавал гаднаас шахахыг хүлээлгүйгээр Ерөнхий сайд өөрөө гаргах ёстой. Н.Алтанхуяг сайдын Засгийн газрыг АН-ын бүлэг хамгаалж үлдсэн. Одоо Ерөнхий сайдад алдах эрх байхгүй. Танхимаа удирдаж чадаж байгаа бол түүнийгээ харуулах ёстой.

“Зууны мэдээ” сонин /2014.05.05/

Ж.Батзандан: Илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэн ч адилхан
-Хямрал гүн гүнзгий болж байна. Хямралаас гарах арга бидэнд байна. Улстөрчид, улс төрийн намууд үүнийг ойлгох хэрэгтэй. Ойлгуулахын тулд бид хичээн ажиллаж байна. Харам¬салтай нь өнөөдөртөө манай засагт байгаа нөхдүүд илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэн ч адилхан гэдэг шиг аашилж байна даа. Бодит үнэнтэй тулгарахаас айж байна, тэд

“Үндэсний шуудан” сонин /2014.04.09/

З.Энхболд: “Боинг”-оос өөр босгосон юм алга

-Нэг ам.долларыг гурван ам.доллар болгож, 1.5 тэрбум ам.доллараар  хийх ажлыг 4.5 тэрбум болгож өсгөх бодлого бүхий зөвлөмжийг 2012 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр ҮАБЗ-өөс гаргасан. Ингээд арванхоёрдугаар сарын 6-нд мөнгө орж ирсэн. Авах нь тодорхой байсан мөнгийг яаж зарцуулах талаар Засгийн газарт хоёр чиглэл өгсөн. Нэгдүгээрт, өгсөн мөнгө үржигдэж байх ёстой. Хоёрдугаарт, зөвлөмжийн дагуу энэ мөнгөний эхний хэсгийг 2017 онд төлөх графикаа гаргасан, өрийн менежиентийн хуулиа батлуулчихсан байх ёстой л доо. Гэтэл энэ Өрийн удирдлагын хуулийн төсөл өчигдөр л өргөн баригдсан. Тэгэхээр энэ өрийг яаж төлөх талаар Засгийн газар одоогоор бодоогүй явж байна. Ийм аюултай юм болчихоод байна. Одоо муу юмаа бодож эхлэх хэрэгтэй болчихлоо. 2017 оны арванхоёрдугаар сарын 6-нд бондын мөнгийг хүүгийн хамт палхийтэл төлөх ёстой. Үүний тулд 2014 оны төсвийн тодотголоос эхлээд өрөнд өгөх мөнгөө нөөцлөх ёстой. Бид хэмнэлтийн горимд шилжихээс өөр аргагүй болно. Гэтэл үүгээр боссон юм гэвэл “Боинг” онгоцноос өөр үзүүлэх юмгүй болчихоод байна. Бондын мөнгөөр боссон бодитой үйлдвэр алга. Бусад нь бүтээн босголтын шатанд явна.

“Цензургүй яриа” нэвтрүүлэг /2014.05.02/


Э.Бат-Үүл: “Чингис” бонд бол Н.Батбаярын мөнгө биш

-Н.Батбаярыг зодоогүй. Харин муудалцсан нь үнэн. “Чингис” бонд Н.Батбаярын мөнгө биш, ард түмний хөрөнгө. Тодорхой төслүүдийн санхүүжилтийг зогсоох эрх түүнд байхгүй. “Гудамж” төслийг аймагт хийх нь ямар ч ашиггүй. Анхнаасаа л хотод хийхээр төлөвлөсөн төсөл.

Зангиагүй уулзалт /2014.04.09/


Зам тээврийн яам: Сайд тун хариуцлагагүй мэдэгдэл хийлээ

-Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Төмөр зам барихад зориулж “Чингис” бондоос 450 сая ам.доллар гаргасан. Газар шорооны ажил нь хийгдэж байгаа гэдэг. Өнөөдөр эдийн засаг хүнд байгаа нь экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүнээ тээвэрлэх төмөр замаа барьж чадаагүйтэй холбоотой хэмээн Засгийн газрын гишүүний хувьд тун хариуцлагагүй мэдэгдэл хийлээ.
…ЭЗХЯ, Хөгжлийн банк мөнгөгүй болсон гэдэг шалтгаанаар санхүүжилт хийхгүй байгаа атлаа Эдийн засгийн хөгжлийн сайд нь УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр төмөр зам барихад зориулж 450 сая ам.доллар өгсөн мэтээр худал мэдээлэл хийснийг эрс няцааж байна.

“Өнөөдөр” сонин /2014.05.01/

URL:

Сэтгэгдэл бичих