“Нударга” У.Хүрэлсүх ирээдүйн ерөнхийлөгч үү?

Chingis hoid durМАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх НАМЗХ-ны бааз суурь, МАСЗХ-г үүсгэн байгуулж ерөнхийлөгчөөр нь ажиллан ардын намын залуучуудыг хөдөлгөж чаддаг байсан. У.Хүрэлсүх 2000-2008 онд УИХ-ын гишүүн байж, харин 2012 онд пургоны хэргээр шүүх цагдаадаа тулснаас болоод нэр дэвшиж чадалгүй өнжсөн билээ.

Зүүний хүчнийг холбоог үүсгэн байгуулж хүчээ зузаалсан У.Хүрэлсүх МАН-ын Бага хурлын гишүүдийн тасархай саналаар ялж генсек болсон. У.Хүрэлсүх генсек байхдаа МАХН-ыг МАН болгоход голлон зүтгэсэн хүмүүсийн нэг. 2012 онд намын листээр УИХ-ын гишүүн болсон ч эхнэрийнх нь бие муу гэсэн шалтгаанаар ажлаа өгч, Австри явсан. Австрит хэл сурч, улс төрийн чиглэлээр сурч байсан гэх юм билээ. Харин саяхнаас эх орондоо ирж, намынхаа байраар эргэлдэх болсон.

Хүмүүсийг хөдөлгөж чаддаг, НАМЗХ, Зүүний хүчний холбоогоор дамжуулан намдаа хүчтэй У.Хүрэлсүхийг даган давхигсад олон. Намынх нь зарим залуус экс ерөнхийлөгчийн хэлдгээр “бөгсийг нь долоохоос” буцахгүй залуус олон. Тэдний нэг л У.Хүрэлсүх босстоо саймширч, ийм ичмээр зүйл бичин өрөөлийг эвгүй байдалд оруулав бололтой.

tovchoo.mn


URL:

Сэтгэгдэл бичих