Ажлаа хийж чадахгүй Ё. Отгонбаяр сайдыг огцруулах талаар мэргэжлийн урлагийн байгууллагынхан ярилцах болжээ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан гурвыг нэгтгээд яам болгосон өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд энэ салбар улс төрийн золиос болж уналтанд ороод байгаа билээ. Сайдын суудал бол улс төрийн суудал гээд урлаг соёлд “а”-ч үгүй дипломатч нөхрийг эл суудалд залж орхисон. Гэтэл өнгөрсөн жилийн их усан борооноор Монгол улсын үнэт баялаг болсон Төв номын сангийн таазнаас ус гоожин үнэлж баршгүй их хохирол амсахаар болоод байхад эрхэм сайдтан гадаадад аялж явсан.
Энэ жил циркийн урлаг үүсч хөгжсөний 70 жилийн ой тохиож байгаа. Гэтэл циркийн зориулалтын цорын ганц барилгыг нь Асашёрюү Д. Дагвадорж хувьчилж авчихаад эргэн тойрон газар, аж ахуйн хашааг нь буулгаад өндөр орд харш барихаар төлөвлөчихсөн байх жишээтэй. Өнөөдөр монголын урлаг соёл мөхлийн шатандаа ирчихээд байгаа гэхэд хилсдэхгүй болчихооод байна. Ажлаа хийж чадахгүй Ё. Отгонбаяр сайдаа огцруулах талаарч мэргэжлийн урлагийн байгууллагынхан ярилцах болж энэ талаар дорвитой тэмцэл хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.
URL: