“Ноён ” пиццанаас төмөр гарч хүүхдийн хоолой урах дөхжээ

“Ноён” пиццанаас залгиур хоолойд тээглэхээр хэмжээний урт нарийн төмөр гарсан талаар цахим хэвлэлээр мэдээлжээ. Хамгийн аюултай нь залгиур хоолой зүсэхээр нарийн төмөртэй пиццаны хэрчмийг бага насны хүүхэд идэж байгаад хоолойгоо урах шахсан гэх юм. Рекламаар бөмбөгдсан  “Ноён” пиццаны газар ийнхүү байж боломгүй алдаа гаргалаа.

Баянзүрх дүүргийн  иргэн Х-гийн гэр бүл “Ноён” пиццаны рекламаар ятгасан захиалгын утсанд хүргэлтээр гэртээ пицца авчруултал  бага насны хүүхэд идэж байсан хэсгээс төмөр гарч  хүүхдийн хоолойг зүсэх шахсан байна. Азаар хүүгийн хоолой гэмтээгүй аж.

Манай улсад хүнсний аюулгүй байдал алдагдсан гэдгийг хэн хүнгүй зөвшөөрдөг ч амь насанд заналхийлэх болсон энэ мэт аюултай үзэглүүд арай л байж боломжгүй.  Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эрүүл ахуйн ямар ч шаардлага хангаагүй, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах цехэд ажиллаж байгаа ажилтнуудын анхаарал хайхрамжггүй байдлаас үүдэн эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд ар шилээ даран хөвөрсөөр байна.

Хүнсний манлай үйлдвэр, хэрэглэгчдийн найдвартай түнш өргөмжлөлийг худалдааг авчихдаг ард нь ямар ч орчинд,  юу ч савлаад өгч мэдэгдэхгүй нөгөө “эрүүл,  аюулгүй хүнсний бүтээгдэхүүн” асуудал үнэхээр хяналтаас гарсан бололтой.

FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих