ГОК-оос алдагдсан эрдэнийн чулууг олжээ
Эрдэнэт үйлдвэрээс энэ сарын эхээр их хэмжээний үнэт чулуу алдагдсан мэдээлэл байна.
Тус компанийн Хүдрийн уурхайгаас 210 кг оюу алдагджээ.
Хулгайчид эрдэнийн чулууг нийслэлд худалдахаар тээвэрлэж явахад нь Эрүүгийн Цагдаагийн Газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид илрүүлжээ.
Энэ тухай албаны эх сурвалжаас тодруулахад “Эрдэнийн чулууг хууль бусаар худалдан борлуулахаар тээвэрлэж явсан Б, А, Ш нарыг өнгөрсөн пүрэв гаригт саатуулсан. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна” гэв.
Б.Заяа
Зууны мэдээ
URL: