Хиллари Клинтон руу гутал шиджээ
АНУ-ын экс тэргүүн хатагтай, төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг Лас Вегас хотын “Mandalay Bay” зочид буудалд илтгэл тавьж байх үеэр нь түүн рүү гутал шидсэн хэрэг гарчээ. Хиллариг “Сонины цаасны үнийн хөөрөгдөлтэй хэрхэн тэмцэх вэ” сэдвээр илтгэл тавьж байхад эмэгтэй гутал шиджээ. Эмэгтэй танхим руу зөвшөөрөлгүй нэвтэрч “Хиллари Клинтон чи бол худалч амьтан, чиний нөхөр ч гэсэн урвагч” хэмээгээд гутлаа шидсэн байна. Шидсэн гутал тэргүүн хатагтайг оноогүй аж. Дахин гутал шидэх гэж оролдсон ч хамгаалалтын ажилтнууд түүнийг саатуулжээ.
URL: