Г.Уянга гишүүн “Монголын нэг өдөр”-тэй танилцана
УИХ-ын гишүүн Г.Уянга төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр намрын чуулганы завсарлах хугацаанд тойрогтоо ажиллаж 1000 гаруй иргэнтэй уулзалт хийсэн байна.
Улмаар эрх баригчид ард иргэдийн амьдралыг мэдэхгүй байна гэж дүгнэжээ. Улстөрчид, УИХ-ын гишүүдийн амьдрал саарал ордон орчимд л өрнөж байгаа учраас Чингэлтэй уулнаа амьдарч буй Доржийн амьдралд тохиолдож буй асуудлыг мэдэхэд хүндрэлтэй гэдгийг ч Г.Уянга гишүүн онцоллоо.
Тиймээс дөрөвдүгээр сарын 14, 15-нд Чингисийн талбайд “Монголын нэг.өдөр” амьдралаа таниулах цуглааныг зохион байгуулахаар болжээ. Иргэд энэ үеэр амьдрал ахуйдаа тохиолдож буй хүндрэлтэй, хэцүү асуудлаа дэлгэж монголын амьдрал ямар байгааг улстөрчдөд харуулах ажээ.
URL: