Цэргийн сургуулилтыг дуулиан болгох хэрэггүй

dd6df2aa9dd84d63bigРостов мужид хийсэн Оросын цэргийн сургуулийг Украин болон барууны орнууд дуулиан болгохгүй байхыг Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров 3-нд уриаллаа.

Лавров хэлэхдээ, өнөө зарим хүмүүс бодит байдлаас тасарч, Оросын цэргийн дасгал сургуулийг хэт шуугиулж байна. Тус цэргийн сургуулилтанд холбогдох талууд ухаалаг зөв хандах ёстой гэж Орос үзэж байна гэлээ.

Америкийн цэргийн хөлөг онгоц Хар тэнгисийн бүс нутагт байрлах хугацаагаа сунгасан явдалтай холбогдуулан Лавров хэлэхдээ, “Монтеррей конвенц”-д Хар тэнгисийн бүс нутаг дахь цэргийн хөлөг онгоцны байрлах цаг хугацааны талаар тодорхой хязгаарлал бий. Харин Америкийн зарим хөлөг онгоц цаг хугацааны заалтыг зөрчсөн байна. Орос улс Америк болон Туркт үүнийг сануулж хэлсэн. Энэ байдалд үргэлжүүлэн анхаарал хандуулах болно гэжээ.

\Навч орчуулав\


URL:

Сэтгэгдэл бичих