Хар тамхины бүлэглэлийг илрүүлэв
Цагдаагийнхан өнгөрсөн гурван сарын хугацаанд хар тамхитай холбоотой 10 хэргийг илрүүлж, 23 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.
Мөрдөн байцаагчид одоогоор ийм төрлийн гэмт хэрэг үйлддэг гурван бүлэглэлийг илрүүлээд байгаа гэнэ.
Нэг бүлэглэл хамгийн багадаа 4-5, зарим нь 7-8 хүнтэйгээр хар тамхийг гаднаас хүлээж авдаг, хадгалдаг, бусдад зарж борлуулдаг байна.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд “шар” хочит Э.Энхбатыг энэ төрлийн хэргээр саатуулаад байна. Түүнийг хар тамхи хадгалсан, борлуулсан хэрэгт сэжиглэж буй аж.
/Зууны мэдээ/
URL: