”Тавантолгойтой холбоотой зүйлийг надаас бүү асуу”
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар стратегийн орд газрууд болон Тавантолгойн ордтой холбогдуулан гишүүдийн асуултад хариулав.
Түүнээс УИХ-ын гишүүн Д.Ганхуяг УИХ-ын 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийн тайланг нэхсэн юм. Дээрх Тавантолгойн ордтой холбоотой тогтоолын хэрэгжилтийг өнгөрсөн оны намрын чуулганаар тайлагнах байсан ч одоог хүртэл хэрэгжээгүй аж.
Төмөртэйн хүдэр, Цагаан суварга зэрэг ордыг 2010 оны Монгол Улсын үндсэн чиглэлд тусгасан ч байдал урьдын адил байгааг ч хэлсэн. Түүнийг Д.Ганхуяг гишүүн 39 дүгээр тогтоолыг ойлгохгүй яваад байна гэж хэлснээр тэдний “дуусдаггүй” маргаан үргэлжлэв.
Д.Зоригт “Би ажлаа л хийж байна. Та намайг захиалгаар гүтгэлээ. Би сонингоор дамжуулж ажил хиймээргүй байна” гэсэн юм. Д.Ганхуяг гишүүн ч “Тийм зүйл” байхгүй гэв. Мөн сайд Тавантолгойтой холбоотой асуудлыг Ажлын хэсгийн ахлагч Н.Алтанхуяг хариуцаж байгаа хэмээн “Дахин надаас Тавантолгойн ордтой холбоотой зүйл бүү асуу” гэсэн мессежийг байнгын хорооны гишүүдэд түгээв.
Б.Мягмансанж http://niigmiintoli.mn/
URL: