Жолоочийн даатгалаа Төрийн банкаар

zurag 

Монгол улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн татвар, үзлэг оношлогоо идэвхжиж эхэлсэнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал хамрагдах хууль ёсны шаардлага тулгардаг билээ.

 

Иймд Төрийн банкны Улаанбаатар хот дахь салбар нэгжүүдээр 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн жолоочийн даатгалыг хийлгэх боломжтой болоод байна.

Монгол улсын бүх хот, аймаг сумдад салбартай Төрийн банк нь нийт харилцагчдаа эрсдэлгүй ирээдүйд уриалан дуудсан даатгалын зуучлалын үйлчилгээг 2013 оноос эхлэн нэвтрүүлж эхэлсэн.

Мөн Төрийн банкнаас нийт харилцагчиддаа хамгийн эрсдэлгүй даатгалын үйлчилгээг хүргэх үүднээс Монгол улсдаа хамгийн нэр хүндтэй, даатгалын салбартаа тэргүүлэгч, туршлагатай байгууллагууд болох “Практикал даатгал” ХХК, “Соёмбо даатгал” ХХК, “МИГдаатгал” ХХК, “Номин даатгал” ХХК-ийн дараах бүтээгдэхүүнийг Төрийн банкны Улаанбаатар хот дахь бүх салбар нэгжээр дамжуулан авах боломжтой юм. Үүнд:

-          Хүүхдийн гэнэтийн ослын даатгал

-          Жолоочийн хариуцлагын даатгал

-          Тээврийн хэрэгслийн даатгал

-          Иргэд, албан байгууллагын эд хөрөнгийн даатгал

-          Орон сууц, хашаа байшин, амины сууцны даатгал

Төрийн банк нь цаашид Монгол орны өнцөг булан бүрт байрлах 540 гаруй салбар, нэгжээрээ дамжуулан даатгалын зуучлалыг хэрэгжүүлж,нийт харилцагчиддаа банк санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэхийн сацуу тэднийхээ эрүүл мэнд, эд хөрөнгийг даатгаснаар өдөр тутмын эрсдлийг нь бууруулж сэтгэл тайван амьдрах нөхцлийг бүрдүүлж байгаа явдал юм.

 

Эрсдэлгүй ирээдүйн төлөө!

Төрийн банк

 


URL: