ГОЛОМТ БАНКНЫ АЗТАЙ 5 ХАРИЛЦАГЧ ХОСООРОО ДЭЛХИЙН СУПЕР ОД БРУНО МАРСЫН ТОГЛОЛТЫГ ҮЗНЭ
“Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриатай Голомт банк “ОЛОН УЛСЫН ТӨГРӨГИЙН МАСТЕРКАРТ” эзэмшигчдийнхээ дунд 2 шат бүхий сугалаат урамшууллыг зарласан билээ. Эхний шатанд 5 хос азтанаар тодорч Грэммийн шагналт дуучин Бруно Марсын тоглолтыг үзэх, дараагийн шатанд 3 хос азтанаар тодорч Португалын Лисабон хотноо болох аваргуудын лигийн финалын тоглолтыг үзэх эрхтэй болох юм.
Өөрийн өвөрмөц, тансаг дуу хоолойгоороо шүтэн бишрэгчдээ байлдан дагуулсан дэлхийн супер од Бруно Марсын дэлхийг тойрох аялан тоглолт 4-р сарын 5-нд Бээжин хотод болох гэж байна. Түүний тоглолтыг үзнэ гэдэг олон мянган шүтэн бишрэгчдийнх нь хувьд мөрөөдөл юм. Харин Голомт банкны “ОЛОН УЛСЫН ТӨГРӨГИЙН МАСТЕРКАРТ” эзэмшигчдийн хувьд энэ бол хоосон мөрөөдөл биш харин түүний тоглолтыг хайртай дотны хүнтэйгээ дэргэдээс нь үзэж, насан туршдаа мартахгүй дурсамжийн эзэн болох юм. Энэхүү алтан боломжийг олгох эхний шатны сугалаат урамшуулал 2-р сарын 28-ныг дуустал үргэлжилсэн бөгөөд 3 сарын 15-нд азтанууд тодорлоо.
ОД НЬ ГИЙСЭН 5 АЗТАНААР:
- Сугалааны дугаар: 55560178, Доржпалам овогтой БУДРАГЧАА
- Сугалааны дугаар: 47262825, Баатар овогтой ТАМИР
- Сугалааны дугаар: 55290993, Цэдэвдорж овогтой АМАРЗАЯА
- Сугалааны дугаар: 56144696, Сайханцэцэг овогтой ДАЛАЙ
- Сугалааны дугаар: 49826988, Марина Валериевна Аюушейв нар тус тус тодорлоо.
Голомт банкны “ОЛОН УЛСЫН ТӨГРӨГИЙН МАСТЕРКАРТ” эзэмшигч та 1-р шатанд хараахан азтан болж чадаагүй бол танд дахин нэг боломж бий. 2-р шатны азтануудыг тодруулах сугалаат урамшуулал 3-р сарын 31-ныг дуустал үргэлжлэх бөгөөд азтай 3 харилцагч хосоороо Португалын Лисабон хотноо болох аваргуудын лигийн финалын тоглолтыг олон мянган хөгжөөн дэмжигчдийнх нь хамт үзэх болно.
URL: