Ёстой уучлаарай, их аварга аа

dagva1Арлын Японд ааг бяраараа гайхуулж явсан их аварга маань өчигдөр дахиад л ааг омгоо харуулав.

Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр “АСА” циркэд ажиллаж байгаа хүмүүс тогоо руугаа нулимж байна хэмээн аархсан Их аварга өчигдөр О.Магнай руу агсах нь тэр.

Намайг Их аварга болж байхад тэр муу юм юу хийж явсан юм. О.Магнай зүгээр л шантаажны нөхөр. Миний ажил зүгээр явж байна. Харин ч хогийн тантан болоод байсан “АСА”-г би аварсан гэх зэргээр аархав.

Малыг нь алга болгож, циркийн алтан манеж дээр гар утас, компьютер зарахдаа хүрсэн шалтгаан нь ерөөсөө л мал нь хөгширсөн, хүүхэд багачуудад үзүүлэхэд ичмээр дамшиг байснаас болжээ.

Гэвч нөхцөл байдал өнөөдөр ямар байгааг захын тэнэг хүн ч ойлгоно. Урлагийнхан газар олдохгүйдээ л хааяа нэг тэнд тоглолт хийдэг байх. Харин тоглолтыг нь үзэх хүмүүсийг үүдээр нь ороход л үнэр танар гэж авах юм биш. Үүдээр нь ороход л шахуу нойл нь үнэртсэн тэр барилгын үзэж харах амьтан, үйл ажиллагааг нь зориулалтын дагуу явуулах гэрээ байгуулсан нөхдүүд хаачаа вэ гэж өөрийн эрхгүй асуумаар.

Мал нь хөгширчихсөн, голомт нь цоггүй байсан учраас их аварга маань гэр бүлээрээ нийлээд бүр “унтраахаар” шийдсэн юм билээ. Малыг нь алга болгож, циркийн алтан манеж дээр гар утас, компьютер зарахдаа хүрсэн шалтгаан нь ерөөсөө л мал нь хөгширсөн, хүүхэд багачуудад үзүүлэхэд ичмээр дамшиг байснаас болжээ.

“АСА” циркийн хувьчлал О.Магнайг ярьж эхэлснээр олны анхааралд орсон юм биш. Үйл ажиллагаа нь доголдож, хүүхэд багачуудын хамгийн очих дуртай байсан газрыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар хувьчилснаас эхлэн яригдсан. Өнгөрөгч оны яг өдийд Д.Сугарыг МИАТ-ийн экс удирдлагуудын хэрэгтэй холбогдуулан шалгаж эхлэх үед “АСА” циркийн хууль бус хувьчлалын асуудал сөхөгдөж эхэлсэн бөгөөд хүүхдүүд харах үзэх юмгүй боллоо, хууль бус хувьчлалаас үүдэж улсын өмч нэг гэр бүлийнхний атганд орлоо гэх иргэдийн санал гомдол УИХ-ын гишүүдэд байнга ирж, УИХ дээр ч энэ асуудлыг удаа дараа ярьж байсан удаатай. Тиймээс О.Магнай Их аваргад шаралхсандаа бус иргэдийн удаа дараа ирж байгаа гомдол, хууль бус хувьчлалын гэрээтэй холбогдуулан энэ асуудлыг сөхөж эхэлсэн юм.

Элдэв янзын болчимгүй мэдэгдэл хийж, хэл аманд орж байдаг ч энэ удаад О.Магнай даргын талд 100 хувь зогсоход буруудах юмгүй.

Хуулиар байгуулсан гэрээндээ зориулалтын дагуу үйл ажиллагааг нь тасалдуулахгүй явуулна гэчихсэн атлаа мал амьтныг нь үрэн таран хийж, үйл ажиллагааг нь бараг зогсооход хүрсэн их аварга Д.Дагвадорж, Д.Сэржбүдээ, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нарт зөв өгөх гээд шалтгаан олдохгүй байна.

Олох ашиг гэж байхгүй, үзүүлж харуулах амьтан байхгүй юм бол буцаагаад өгчих. Дэлхийд нэрээ дуурсгасан аварга гэхээрээ Монголын урлагийг уландаа гишгэлж, циркчид нь хоногийн хоолоо залгуулах гэж гадны театрт, зарим нь бүр гудамжаар гуйлга гуйж, хөлсөө урсгаж явах ёстой юм гэж үү.

ШӨХТГ-ын дарга О.Магнайгийн хийсэн алхам тэдэнд нэг зүйлийг бодогдуулах биз. Үнэхээр л үйл ажиллагаа нь тасралтгүй явж байсан бол өнөөдөр “АСА” цирк гэдэг нэрийг хүмүүс яагаад мартаж орхио вэ.

Их аваргын хэлсэнчлэн сурталчилгаа байхгүй, хэвлэлд мөнгө төлөөгүйгээс болсон уу. Тэрбээр өөрийнхөө бурууг өрөөлд нялзаах гэж хэвлэл мэдээллийнхэн хүртэл худалдагдсан гэх нь холгүй юм ярьсан юм билээ. Ёстой уучлаарай, их аварга аа.

Дааж давшгүй их хөрөнгөтэй их аваргад худалдагдаагүй сэтгүүлзүй, төрийн нэг жижиг агентлагийн даргад худалдагдана гэдэг юу л бол. Өөрийнхөө толгой дээрх бухлыг хараагүй атлаа, өрөөлийн толгой дээрх өвсийг олж харсан үйлдлийг чинь хэн ч зөв гэж зүтгэхгүй билээ. Хэвлэлийн хурал зарлаад л хэдэн сэтгүүлчдийг, О.Магнайтай хамт элдэвлээд асуудлыг намжаана гэж бодож байгаа бол ёстой үлгэр. Хууль бус хувьчлал, зориулалтын бусаар ашиглаж байгаа алдаагаа засч чадахгүй бол төрийн өмчийг төрд нь буцаагаад өгчих.

Олох ашиг гэж байхгүй, үзүүлж харуулах амьтан байхгүй юм бол буцаагаад өгчих. Дэлхийд нэрээ дуурсгасан аварга гэхээрээ Монголын урлагийг уландаа гишгэлж, циркчид нь хоногийн хоолоо залгуулах гэж гадны театрт, зарим нь бүр гудамжаар гуйлга гуйж, хөлсөө урсгаж явах ёстой юм гэж үү.

Б.Өнөртогтох

/Монголын мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих