Далласын талбай дээр Майами илүү байлаа…
NBA-н өчигдрийн тоглолтонд Двейн Вейд болон Хийтийн залуус Мавериксийг цувралын 3 дахь тоглолтонд буулган авлаа.
Энэ удаад мөн л Дирк Новицкигийн 4-р үеийн тоглолт давтагдсан ч 88-86 харьцаагаар Майами Хийт ялалт байгуулж цувралыг 2-1-ээр тэргүүлж эхэллээ. Вейд 29 оноо авч багаа тэргүүлсэн ба 11 самбараас бөмбөг авалт хийжээ. Харин эсрэг багийн лидер тоглогч Дирк Новицки 34 оноо авч, 11 самбараас бөмбөг авалт хийсэн.
Крис Бош 18 оноо авсан бол Леброн Жеймс 17 оноо авч, 9 самбараас бөмбөг авалт хийсэн байна. Харин Далласын сэлгээний тоглогч болох Жэсон Терри 15 оноог багтаа авчирчээ. Тайсон Чандлер 11 самбараас бөмбөг авалт хийсэн бол Жэсон Кидд 10 оновчтой дамжуулалт, 9 оноо, 6 самбараас бөмбөг авалтаар багтаа тус хүргэжээ.
1985 оноос хойш NBA-ийн финал 2-3-2-т шилжсэн билээ. Үүнээс хойших хугацаанд эхний 2 тоглолтонд 1-1 болж тэнцсэн 11 финал гарсан бол 3 дахь тоглолтонд ялалт байгуулсан бүх баг аварга цолыг хүртэж байжээ. Эндээс харахад түүх одоогийн байдлаар Хийтийн талд байна.
Статистик: Хийтийн тоглогчид Мавериксийн 14 бөмбөг алдалтийг ашиглаж 19 оноо болгосон байна. Мөн тэдний сэлгээний тоглогчид нь өрсөлдөгч багийн сэлгээний тоглогчдыг 40-22-оор илүүрхжээ…
Тоглолт дуусахад 39.6 секунд дутуу байх үед Бошийн гүйцэтгэсэн шидэлт амжилттай болсон ба түүний авсан энэхүү 2 оноо нь тоглолтыг шийдвэрлэсэн оноо болсон юм. Энэ үед Майами сүүлийн 22 шидэлтийнхээ 18-ийг алдаад байсан. Харин Бош 17 шидэлтээсээ ердөө 6-г нь амжилттай болгоод байсан юм.
Сайн тоглолт: Новицки тоглолтын 4-р үед 15 оноог авсан ба багийнхаа сүүлийн 12 оноог дангаар авчээ. Тэрээр тоглолтын сүүлийн 30 секунд хүртэл гайхалтай байсан. Тэрээр цаг дуусахад 30 секунд дутуу байх үед дамжуулалтаа амжилтгүй болгосон ба цаг дуусах мөчтэй зэрэгцэн шидсэн шидэлтээ мөн амжилтгүй болгосон… Марио Чалмерс холын зайнаас гайхалтай байсан. Тэрээр холын зайнаас “6-аас 4” шидэлтээ амжилттай болгож 12 оноог багтаа авчирчээ…
Муу тоглолт: Тоглолтын 2-р үед 2 баг 2-уул тун тааруу тоглолт үзүүлж байлаа. Майами 27.8 хувьтай (18-аас 5) шидэлтээ гүйцэтгэж байсан бол Далласын шидэлт 30 хувьтай (20-оос 6) байсан. Харин энэ үед Вейдийн шидэлт “5-аас 4” байсан бол талбай дээрх түүнээс бусад тоглогчид ердөө 21.2 хувьтай (33-аас 7) шидэлттэй байсан…
Мавериксийн сэлгээний тоглогч Брендан Хейвүүд энэ удаад тоглолтонд оролцох боломжгүй байлаа. Түүний эзгүйд Иан Махинни Чандлерийн сэлгээгээр тоглосон бол тэрээр 8 минутад 1 самбараас бөмбөг авалт, 2 оноог багтаа авчирчээ… Самбараас бөмбөг авалтын тулаанд Даллас 42-36-аар ялалт байгуулсан ба тэд 8 блок хийсэн байна. Новицки болон Чандлер нар тус тус 3…
Майами Хийт 2 – 1 Даллас Маверикс
Ч.Алтан-Өлзий
URL: