“Prophecy Coal” компани 31000 тонн нүүрс экспортолжээ

20120615104236

Компани 2013 оны IV улиралд 32,514 тн нүүрс олборлосон бол 31,031 тн нүүрс борлуулжээ. 2013 оны турш нийт 66,869 тн нүүрс олборлосон бол 69,296 тн нүүрс борлуулсан байна. Дундаж стрип харьцаа 2.85 байгаа бөгөөд оны эцэст 96,036 тн нүүрс агуулахад хадгалагдаж байгаа аж.

2013 оны арван нэгдүгээр сард компани Улаан-Овоо дахь нүүрсний олборлолтоо эхлүүлсэн бөгөөд уурхайн үйл ажиллагаа бөгөөд Сүхбаатар хүртэлх нүүрсний тээвэрлэлт хэвийн байна. 2014 онд Оросруу нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх, тогтвортой байлгах зорилгоор компанийн төлөөлөгчид Оросын худалдан авагч нартай уулзалт хийжээ.
Мөн Монголын Зам, тээврийн яамнаас “Зэлтэр”-ийн замын ТЭЗҮ-ийн нөхцлийг гаргажээ. Нөхцөл тодорхой болсны дараа Улаан-Овоогоос Зэлтэр хүртэлх замын ТЭЗҮ-ийг гүйцэтгэх ажилд Prophecy Coal оржээ. Уг зам нь 17км урт бөгөөд Зэлтэрийн хилийг дахин нээсний дараа нүүрсний тээвэрлэлтийн зардал ихээхэн буурч, борлуулалт ч өсөх боломжтой юм.
Л.Дэлгэр /Eagle.mn/

URL:

Сэтгэгдэл бичих