ЭМЯ-ны сайдын зөвлөх Л.Жамбалжав болон “Мон Мэс” эмнэлгийн хүуль бус үйлдэл…
Эрүүл мэндийн яам үндсэн ажилаа умартаад одоо зөвхөн хувийн ашиг сонирхлын төлөө ажиллах болов уу гэдэг эргэлзээ хүмүүсийн дунд түгээд байна. Үүний нэг ойрын жишээ Эрүүл мэндийн сайд С.Удвалын зөвлөхөөр ажилладаг нэг намын Л.Жамбалжавын хувийн эмнэлэг болох “Мон Мэс” нь эмнэлгийн үйл ажиллагаа явуулах наад захын шаардлага, нөхцөл хангаагүй, эмчилгээ оношлогооны стандарт ноцтой зөрчигдөж байна гэсэн шалтгаанаар МХЕГ-аас уг эмнэлгийн үйл ажиллагааг 2013 онд бүрэн зогсоосон байна.
Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр 2014-2015 онд тусламж, үйлчилгээ үзүүлэххувийн хэвшлийн эрүүл мэндийн байгүуллагын сонгон шалгаруулалтанд МХЕГ-аас үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон “Мон Мэс” эмнэлгийг оролцох хууль эрх зүйн чадамжгүй тухай албан мэдэгдлийг Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр тусламж, үйлчилгээ үзүүлэх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын сонгон шалгаруулах Комисст албан ёсоор мэдэгдсэний дагуу “Мон Мэс” эмнэлэг уг сонгон шалгаруүлалтаас хасагдсан байна.
Гэтэл Л.Жамбалжав нь сонгон шалгаруүлалт явагдаж дууссаны дараа 3 сарын дараа Эрүүл мэндийн яамны сайд С.Удвалтай хуйвалдаж өөрийн хувийн эмнэлгийг сонгон шалгаруулалтанд тэнцсэн болгож 2014 оны №50 тооттушаалыг сайдын нэр дээр гаргуулж, Нийслэлийн нийгмийн даатгалын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар хүргүүлсэн байх юм.
Эрүүл мэндийн сайд нь уг үйлдлээрээ Нийгмийн даатгалын сангаас санхүүжих Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгуүллагын сонгон шалгаруулалтын журам 2013 оны 11 сарын 08-ны өдрийн №418 тоот өөрийн гаргасан тушаалыг зөрчиж, хууль бус үйлдэл хийж төрийн байгууллагын ёс зүй, шударга байдлыг уландаа гишгэж, улайрч байгаа нь олон хүний гайхшралыг төрүүлж, Эрүүл мэндийн яаманд итгэх итгэлийг бүр мөсөн унагааж байгаа нь харамсалтай.
Нөгөө талаар МХЕГ-аас үйл ажиллагааг нь албан ёсоор хаасан, эмнэлгийн наад захын шаардлага хангахгүй тэрхүү эмнэлгийг хүчээр ажилуулах гэж зүтгэх нь Сайдын үүрэг мөн үү ? Тэр Мон Мэс эмнэлэгт хүний эрүүл мэнд, амь нас хохирвол хэн хариуцлагаа хүлээх вэ ?
Л.Жамбалжав нь Эрүүл мэндийн сайд С.Удвалын зөвлөхөөр 2012 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд хувийн эрх ашгийн зөрчилтэй зөвлөх өөрийн эрх мэдлийг хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн дураараа ашиглаж, өөрийн хувийн эмнэлгийн эрх ашгийн төлөө бүхэл бүтэн Эрүүл мэндийн яамыг өөрийн дурын дагуу хөдөлгөж; Яам нь өөрөө өөрийнхөө гаргасан тушаал, шийдвэрийг зөрчихөд хүргэж, хууль зөрчиж, юу ч хийхээс буцахгүй байгаа нь даанч дээ гэмээр.
Л.Жамбалжав өмнө нь Гэмтлийн эмнэлгийн даргаар томилогдон ажиллаж байгаад, АТГ-аас шалгагдаж ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн халагдаж, хожим шинээр томилогдсон Ц.Энхбаяр даргын эсрэг бослого, ажил хаялт зохион байгуулахад голлож оролцсон хүний нэг бөгөөд одоо ч дарга болохоор горилож суугаа.
Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд шийдэгдэхгүй овоорсоор, хууль бус томилгоо, шийдвэрүүд үргэлжилсээр…..л байх уу.
/Захидал задлахад/
URL: