Красноярскт 40 орчим бөх хүч үзнэ

36e788ce7bd1a77a6045cfa4e8a2d05c_LЭнэ сарын 24-26-нд Красноярск хотноо болох Оросын алдарт бөх Иван Ярыгины нэрэмжит тэмцээнд манай улсаас 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор болжээ.

Энэхүү уламжлалт “Алтан Гран при” тэмцээнд манай улсаас оролцох тамирчид 14 хоногийн турш “Говь ресорт” болон “Олимп” баазад бэлтгэлээ базаагаад Улаанбаатарт ирээд байна. Эрэгтэй, эмэгтэй тамирчид маргааш ЗХУ-ын  Красноярск хотыг зорино. Мөн гавьяат тамирчин О.Пүрэвбаатараар удирдуулсан тамирчид Якутад хамтарсан бэлтгэлд оролцож байгаа юм. Энэ бөхчүүд тэндээсээ шууд Красноярскийг зорьж шигшээ багтайгаа нэгдэнэ.

Д.Өлзий МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих