Д.Болдбаатар Дакарын түүхэнд бичигдэх амжилт үзүүллээ

boldbaatar_beltgeliin_uyer-middle“Дакар ралли-2014” уралдааны замд Ази тивээс тунаж үлдсэн Монгол Улсын тамирчин Д.Болдбаатар байраа урагшлуулсаар амжилттай уралдаж байна.

Чили Улсын Эл Салвадорь хотоос Ла Серена хүртэл уралдсан 12 дахь өдрийн гараанд манай тамирчин 47 дугаар байрт орж ирэн амжилтаа ахиуллаа.

Энэ жилийн Дакар ралли 13 гараанаас бүрдэж байгаа ба тамирчид 8500 км замыг туулж барианд орно.

Өнөөдөр уралдааны төгсгөлийн буюу 13 дахь өдрийн гараа Ла Серенагаас Валпарайсо хүртэл үргэлжилнэ.

Одоогийн байдлаар ОУХМ Д.Болдбаатарын үзүүлээд буй амжилт болох мотоциклийн төрөлд Ази тивийн тамирчин эхний 50-д орсон нь Дакарын түүхэнд хоёр дахь тохиолдол болж байгаа юм. Өмнө нь Япон улсын тамирчин уг амжилтыг үзүүлж байсан.

Аргентин, Боливи, Чили улсад болж буй 2014 оны Дакар ралли өндөрлөхөд нэг гараа үлдээд байна. Энэ удаагийн Дакар ралли 13 гараатай байсан. Өнгөрсөн бямба гарагт 12 дахь гарааны уралдаан боллоо.


URL:

Сэтгэгдэл бичих